Хунтайж Гарри Афганистанд алба хааж дуусав

img

Хунтайж Гаррийн Афганистанд цэргийн алба хаах хугацаа дууссаныг британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. “Талибан” хөдөлгөөний хэт даврагч үзэлтнүүдийн эсрэг НАТО-гийн хүчний цэргийн ажиллагаа 10 гаруй жил үргэлжилж буй энэ орноос тэр гарч явжээ. Хамт алба хаагчдын дууддагаар “Уэльсийн ахмад” цэргийн алба хаасан сүүлчийн сард бусдаас ялгарч чадсан юм. Хунтайж хоёрдугаар нисэгчээр ажиллаж байсан “Апачи” нисдэг тэргэнээс “агаар-газар” ангиллын пуужин харавснаар “Талибан” хөдөлгөөний нэг хээрийн захирагчийг устгасан байна. Ингэхдээ түүнийг хунтайж өөрөө биечилэн устгасан бөгөөд юу гэвэл, газрын байг сонгож, түүнд цохилт өгөх, тэрчилэн  агаараас явган цэргийг галаар дэмжих нь хоёрдугаар нисэгчийн үүрэг байдаг байна. Хатан хаан хоёрдугаар Елизаветагийн ач хүү цохилтын нисдэг тэрэгний хоёрдугаар нисэгчийн хувиар өнгөрсөн оны есдүгээр сард үүрэгт ажилдаа орсон юм. Тэгэхэд талибууд хунтайжийг хулгайлах юмуу ална хэмээн заналхийлж, тэр ч байтугай Гаррийн байсан Гильменд  муж дахь  өрнөдийн эвслийн “Кэмп Бэстион” баазыг буудаж байжээ. Британийн хаан ширээг залгамжлах дараалалд гуравт бичигдэж байгаа хунтай Гарри  плейбой гэсэн хочтой, хөгжилдөн цэнгэх дуртай нэгэн юм. Түүнийг америкийн Лас-Вегас  хотод найз нөхдийн хамт амарч байхад авсан түүний гэрэл зургуудыг британийн шар хэвлэл өнгөрсөн оны наймдугаар сард нийтлэжээ. Гэрэл зурагт гэрлээгүй яваа хунтайж залуухан нүцгэн эмэгтэйн хамт  бас нүцгэн  сууж байсан байна. Хэвлэлд бичсэнээр, эдгээр зургийг авах үед Гарри согтуу байсан гэнэ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bitgii huts. Garii gediin.
2013-01-22
Энэ эмзэг бацаан алба хаалаа юу
2013-01-22
Garry bish Harry gene..
2013-01-22
bitgii huts. Garii gediin.