Цасны тухай тоо, баримт

Цас бол замын түгжрэл болон үүнтэй холбоотой таагүй байдлын шалтгаан болдог гэдгийг тэмдэглэвэл зохино. Цас бол хот болон хотын гаднах байгалийг маш сайхан болгож, түүнчлэн цасаар байлдаж, цана, чарга зэргээр гулгах боломж олгодог.
Харин нэгдүгээр сарын 20-нд дэлхийн хүмүүс Олон улсын цасны өдрийг анх удаа тэмдэглэлээ. Олон улсын цанын спортын холбооны санаачлагаар энэ өдрийг бий болгосон бөгөөд өвлийн спортын төрлүүдэд анхаарал хандуулах учиртай юм.
Бид цасны тухай юу мэддэг вэ?
-Цасыг идэж болно. Гэвч цасны илчлэг нь түүний идэхэд зарцуулдаг энергийн зарцуулалтаас хавьгүй бага юм.
-Туйлын умард нутагт цас маш хатуу байдаг учир, сүхээр цохиход сүх төмөр цохиж байгаа юм шиг жингэнэн дуугардаг байна.
-Цельсийн хасах 30 градус юмуу түүнээс бага температурт нарийхан мөсөн зүүнүүдээс бүрдэх сэвсгэр цас буу “алмазан тоос” үүсдэг байна.
-Өвлийн дараа үлдсэн нэг сантиметр зузаан цас 1 га талбайд 25-35 шоо метр ус өгдөг байна.
-Үзэгдэх орчин 1 км гаруй байвал, бага цас орж байна гэнэ. 0,5-1 км-ийн үзэгдэх орчинтой байвал, гайгүй цас орж байна гэнэ. Харин үзэгдэх орчин нь 500 метрээс бага байвал их цас унаж байна гэнэ.
-Дэлхийн гадаргуугийн ердөө 8,7% нь цастай байдаг наймдугаар сард манай гаригийн нийт цас 7400 тэрбум тонн жинтэй байдаг байна.
-1944 оны дөрөвдүгээр сарын 30-нд Москвад алганы дайны цасан ширхэг унажээ. Энэ нь тэмээн хяруулын өдтэй адилхан байжээ.
Цас ба сансар
Нарны энергийн 90% нь цасанд ойгоод эргээд сансар руу явдаг байна.
Ангараг гарагт ердийн цас төдийгүй бас хатуу нүүрсхүчлийн цас (“хуурай” мөс) ордог аж. Санчир гарагийн дагуул Титаны хүйтэн бүсүүдэд цаг маягийн метан ордог байна.
Далай вангийн дагуул Тритон ихээхэн хэсэгтээ ягаан цасаар хучигдсан байдаг байна. Энэ цас нь хөлдсөн азот, ус, нүүрсхүчлийн хий болон угаарын хий, метан, этаны хольцноос бүрддэг аж.
Цасны судалгаа Цасан ширхэг борооны үе шатыг өнгөрөхдөө уурнаас үүсдэгийг тодруулахын тулд америкийн эрдэмтэд 26 сая 400 мянган доллар зарцуулжээ. 1885 онд америкийн фермер Уилсон Бентли цасан ширхэгийн анхны зургуудыг микроскопоор амжилттай авчээ. Тэр 46 жилийн хугацаанд 5000 гаруй зураг авсан байна.- Цасан шуурга 39 сая тонн цас шууруулж, ингэхдээ 120 атомын бөмбөгтэй тэнцэх энерги гаргадаг байна.
- Жил бүр 115-126 сая хавтгай дөрвөлжин км талбай цасанд дарагддаг аж.
- Цасны нуранги цагт 80-100 км хурд үүсгэдэг байна. Бүр их нуранги нь цагт 360 км хурдтай буудаг бөгөөд энэ нь “Формула-1”-ийн машины хурдаас их юм.
- Дэлхийн оршин суугчийн 60% хувь нь цасыг амьдаар нь хараагүй аж.
- 7 төрлийн цасан ширхэг байдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ