Барак Обама тангараг өргөлөө

img

Барак Хуссейн Обама АНУ-ын төрийн жолоог ирэх дөрвөн жилд атгаж, нэлээд хүндхэн байдалд байгаа улс орныхоо эдийн засаг болон гадаад  дотоодод үүссэн аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд маш ухаалаг бөгөөд хүчтэй баг ажиллуулах хэрэгтэй болж байна... Америкчуудын хувьд энэ ёслолын арга хэмжээ бол улс орон даяараа тэмдэглэдэг байрын дайтай. Үндэсний тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжим хөгжимдөж Америкийн цагаар 11.30 цагт Вашингтон хот дахь Цагаан ордонд бүх зочид төлөөлөгчид ирж журмын дагуу үйл ажиллагаа эхэлсэн юм. Ерөнхийлөгч Барак Обама болон, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдэн нар 11.50 цагт Капитолын тэргүүн хэсэгт ирж ард түмэнтэйгээ мэндчилж ерөнхийлөгчийн албан ёсны тангарагаа өргөв. Ерөнхийлөгч Обама Ардчиллын бэлэг тэмдэг болсон цэнхэр өнгийн зангиа зүүн гарч ирсэн байв. Ийнхүү АНУ-ын 57 дахь удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 44 дэх ерөнхийлөгч Барак Хуссейн Обама хоёр дахь удаагаа тангаргаа өргөснөөр ёслол төгөлдөр болов. Тангаргийн үгийг хамгийн анх 240 жилийн өмнө АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн бичиж түүнээс хойш үе үеийн ерөнхийлөгчид энэ л тангаргийн үгийг уншсаар иржээ. Ингэхдээ ертөнцийн эзэн бурхнаас “Хүн бүрт эрх чөлөө, хүн бүрт аз жаргал авчрах төрийн тэргүүнийг эр зоригтой байхыг хүссэн гуйлтыг” илэрхийлж байдаг. Ерөнхийлөгч Обама болон дэд ерөнхийлөгч Жо Байдэн нар АНУ-ын дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Робертсын өмнө нэг гараа ариун библи судар дээр  тавьж ард түмнийхээ өмнө “Шударга ажиллаж, эрх чөлөөний бэлэг тэмдэг болон, үндсэн хуулиа сахин хамгаалахаа амлан тангаргалсан” юм. Түүний дараагаар сүмийн найрал дууны хамтлаг төрийн дууллыг магтуу хэлбэрээр уянгалуулан дуулж, далбаагаа өргөж энэ ажиллагаа ёслол төгөлдөр хэрэгжсэнийг илэрхийлэв. Энэ удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өмнө жилүүдийнхтэй харьцуулахад хэд хэдэн зүйлээр онцлог болсон юм. Үүнд анх удаа хоёр ариун библитэйгээр тангараг өргөсөн. Түүнчлэн өмнөх жилүүдээс хамаагүй илүү төсөв зарцуулсан юм. Мөн 2009 онд Обама тангараг өргөх ёслол дээр үгээ хэд хэдэн удаа буруу хэлж дахин тангаргаа өргөж байсан. Харин энэ жилийн хувьд тогтсон өдөр нь амралтын өдөр байсантай холбоотойгоор ням гаригт хувийн хүрээнд тангаргаа өргөж дахин даваа гаригт ард түмнийхээ өмнө дахин тангаргаа өргөж ийнхүү нийтдээ дөрвөн удаа тангаргаа өргөж байгаа билээ. Нэгдсэн улсын энэхүү бахархалт үйл явлын гэрч болохоор Вашингтоны өргөн чөлөөнд 800 мянган хүн цугларсан байжээ. Харин 2009 онд түүнийг анхны тангараг өргөх ёслолд 1.2 сая хүн цуглаж байсан түүхтэй. Хүрэлцэн ирсэн хүндэт зочдын хувьд үе үеийн төрийн тэргүүнүүд, конгрессийн танхмийн гишүүд, гадаад дотоодын зочид төлөөлөгчид ирсэн  байлаа. Хачирхалтай нь эцэг хүү хоёр Буш ирээгүй, үүнийг эцэг Бушийн эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарлаж байсан юм. Тангараг өргөх ёслол амжилттай болсны дараагаар Ерөнхийлөгч Барак Обама 18 минутын илтгэл тавьсан. Энэ илтгэлдээ тэрбээр улс оронд тулгараад байгаа эдийн засгийн болон дотоодын хямралыг нэн түрүүнд шийдвэрлэхээр ажиллах хэрэгтэй байгааг цохон тэмдэглэсэн. Өнөөдрийн байдлаар АНУ-ын 312 сая хүний ердөө долоон хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл нийт хүн амын 50 хувь нь эрүүл, хөдөлмөр эрхлэх чадвартай ч ажлын байргүйн улмаас нэн ядуу 42 сая хүн байгаа аж. Тиймээс энэ дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлаас гарах бүх л арга замын хэрэгжүүлж анхлан үүсч байсан дунд орлоготой гэр бүлүүдийг олноор бий болгох тал дээр ажиллахаа хэлж байв. АНУ-ын эдийн засгийг доройтуулж байгаа нэг томоохон шалтгаан бол өрхийн орлогын тэгш бус байдал болоод байгаа. Өрхийн орлогыг тэнцвэржүүлж чадах юм бол эдийн засгийн хямралаас төвөг багатай сална гэдгийг ч хэлсэн юм. Түүнчлэн ерөнхийлөгч Обамагийн хэлсэн нэг гол зүйл бол тэдэнд одоо өөрсдөөс нь өөр довтлох дайсан үгүй болж байгаа, энэ цаг үед хамгийн ухаалаг, тогтвортой эдийн засгийг бүрдүүлэх нь хамгийн гол зүйл гэдгийг хэлсэн явдал байлаа. Мөн сүүлийн саруудад анхаарлын халуун цэг болсон галт зэвсгийн асуудлыг ч тун яаралтай цэгцлэх хэрэгтэй байгааг марталгүй хэлсэн. Энэ мэтчлэн түүний илтгэл үргэлжлэн, төгссөн бөгөөд түүний дараагаар АНУ-ын  төрийн сүлд дууг дуучин Бейонси болон Америкийн шүтээн шоуны яалагч Келли Кларксон нар дуулснаар тангараг өргөх ёслол өндөрлөсөн. Шинжээчид төрийн сүлд дууг зүгээр л нэг тохиолдлоор дуучин Бейонси Ноулз дуулсан гэж үзэхгүй байгаа бөгөөд Африк гаралтай дэлхийн хэмжээний одыг сонгосон нь учир утгатай хэмээн үзэж байгаа аж. Эдгээр  арга хэмжээний дараагаар ерөнхийлөгч хүрэлцэн ирсэн хүндэт зочдын хамтаар Цагаан ордны хөх танхимд үдийн зоог барьсан юм. Ийнхүү дэлхийн том гүрнийг дараачийн дөрвөн жилд чиглүүлж, удирдан залах эрхэм үүрэгт ажлаа хүлээн авч, үнэнч шударга ажиллахаа амлан тангараглав. http://youtu.be/zncqb-n3zMo Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баярсайхан:
ОБАМАГИЙН АРЫН ФОН НЬ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨНГӨТЭЙ БАЙНА ШҮҮ
2013-01-22