
Өнгөрсөн бямба гаригт Болгарын нийслэл Софи хотод Туркийн Язгууртны намын дарга Ахмед Доган айлчилж, индэр дээрээс үг хэлж байх үед үл таних буутай этгээд хийн буу барин гарч ирж намын даргын толгойд буу тулган айлган сүрдүүлжээ. Тэр даруйдаа бие хамгаалагчид нь болон танхимд сууж байсан гишүүд болон бусад хүмүүс үймэлдэж харин цагдаа нар халдлага үйлдэх гэсэн этгээдийг тэр даруй барьж авсан байна. Олон хүмүүс түүний энэ үйлдэлд дургүйцэн буудахыг завдсан этгээдийг газарт хэвтүүлж тал талаас нь зодож эхэлжээ. Харин цагдаа нар танхимд үүссэн зодооныг намжааж, буруутай этгээдийг эмнэлэгт хүргэхээр явцгаасан байна.
Хэдийгээр хэн нэгэн буудуулж, шархдаагүй ч энэ нь нэлээд шуугиан тарьсан мэдээ байлаа. Энэ жигтэй үйлдлийг Туркийн дарангуйлалд байсан түүхэн цаг хугацааг эргэн санагалздаг Болгарын эрх чөлөөний хөдөлгөөнийхөн зохион байгуулжээ.
http://youtu.be/TmL1ncv1Q3c
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ