
ШӨХТГ-аас шатахуун импортлогч компаниудыг үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн гэж үзээд 17 тэрбум төгрөгөөр торгох асуудлыг тавьсан ч өмнөх дарга Н.Лхагва нь хүчингүй болгосон. Тэгвэл шинэ дарга О.Магнай энэ асуудлыг сэргээсэн юм. Чингээд зогсохгүй шатахууны үнэ үе үехэн 50, 100 төгрөгөөр нэмэгдэх нь гэм биш зан болов. Нэгэн нартай өглөө босч ирүүт шатахууны үнэ бүх түгээгүүрийн газар нэг адил үнэтэй борлогдох болсон нь бухимдсан жолооч нарыг ШӨХТГ-т хандахад хүргэж байна.
Сүүлийн ганц нэг жишээ хэлэхэд АИ-92 бензин литр тутамд 1620 байснаа 1670 болох үйл явц хэрхэн өрнөснийг ажиглавал дээрх компаниудын удирдлагууд үгсэн тохирч хуулийн цоорхойг ашиглахаар шийдсэн нь тодорхой байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 3, 4, 7 хоногийн зайтай шатахуун нийлүүлдэг компаниуд үнээ уван цуван нэмж эхэлсэн нь тэднийг үгсэн тохироогүй гэсэн ойлголт өгөхөд хүргэх аж. Тиймээс ШӨХТГ-ын дарга О.Магнай та дээрх асуудлыг анхааралдаа авч, нэг мөр шийднэ гэдэгт мянга мянган жолооч нар итгэл хүлээлгэж байна.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ