Төрийн ордонд хулгай газар авах боллоо

img

Амьдралын ямар ч проблемгүй, цалин мөнгө хүрэлцэхгүй гэж айх зовлонгүй хүмүүс л Төрийн ордонд ажилладаг гэж бид ойлгодог. Угаасаа ч тэгж ойлгогдохоор. Гэтэл Төрийн ордонд сүүлийн үед мэр сэр хулгай гарч, тусгай хамгаалалтын албаныхны сэтгэл санааг зовоох болжээ. Ай-пад л гэхэд хоёр ширхэг алга болж, тэр хэрэгт хэвлэл мэдээллийнхэн голдуу сэжиглэгдсэн ч олдсон, үгүй нь тодорхойгүй чимээ нь тасрав. Тэгээд ч ер нь ариун цэврийн өрөөний цонхон дээр хаяад явчихсан ай-падыг хэн авсныг хэн ч таашгүй. Ай-падын хэрэг намжаагүй байтал УИХ-ын гишүүн Г.Уянгын багагүй үнэтэй бөгж алга болжээ. Гэхдээ энэ хэргийн эзнийг гишүүн өөрөө бараг л сэжгээр мэдэж байгаа учраас төдийлөн шуугиан дэгдээгээгүй. Гэхдээ л бөгжний хулгайн тухай яриа ордноор газар авч, хулгай байгаа гэдэг сэрэмжлүүлэгт хэн хүнгүй өртсөн. Ар араасаа хөврөх том, бага хулгайн хэргийн хамгийн жижиг хийгээд инээдэмтэй ч гэж хэлж болохоор нь С.Дэмбэрэл гишүүний хэрэг. Үүнийг гэхдээ одоогоор хулгай мөн үү, үгүй юу гэдгийг тогтоогоогүй байгаа юм. Ордны коридорт өнгө алагласан цэцэг ургадагийг тэнд ордог хүмүүс мэднэ байх. Энэ дундаас содон хөөрхөн нэгэн цэцэг учир битүүлгээр алга болчихжээ. Цэцгийг харж ханддаг үйлчлэгч эмэгтэй алга болсон тухай яриа гаргаж, ордон даяар тэр цэцгийг хайх аян эхэлж. Гэтэл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гуайн өрөөнөөс цэцэг олджээ. Ийнхүү С.Дэмбэрэл гишүүн цэцэгний хулгайд “сэрдэгдэв”. Хөөрхөн болохоор нь аваачаад өрөөндөө тавьчихсан уу, эсвэл үнэхээр цэцгийг авъя гэж бодсон уу мэдэхгүй, ямартаа ч тэрбээр олон жил гаргаагүй зангаа ийнхүү гаргаж, Төрийн ордонд гарч буй мэр сэр хулгайн дунд нэрээ мөнхлөөд авлаа. Цаашлаад Төрийн ордны ариун цэврийн өрөөнд шинээр задлаад тавьчихсан ОО-н цаас тэсдэггүй гэгчлэн ордонгоор ер нь том, бага хулгайн хэрэг мандаад л байх шиг байна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Polate:
That's a wise anewsr to a tricky question
2013-04-27
Зочин:
МАН-хан бүгд
2013-01-23
Зочин:
Хүний овог нэрийг нягталж байх хэрэгтэй дээ. С.Дэмбэрэл цэцгийг өрөөндөө тавьсан байсан гээд сайтэд бичсэн байна билээ. Нөгөөтэйгүүр төрийн ордонд хэн ч орж болно. Бас тэнд ажиллаж байгаа бүх хүмүүсийн цалин хангамж өндөр байдаг гэсэн ташаа ойлголт байж болохгүй байх аа. Үйлчилгээний хүмүүс нь жирийн л иргэд, тэднийг янз бүрээр хэлэх ямар хэрэгтэй юм бэ?
2013-01-22