Бирмд анх удаа нэг сая жуулчин ирж байна

img

Бирм өнгөрсөн оноос эхлэн ардчилсан тогтолцоонд шилжихээр нэлээд эрчимтэй шинэчлэлүүд хийж эхэлсэн. Эдгээрээс нэн түрүүнд ажиглагдаж байгаа зүйл бол эдийн засгийн өсөлт болж байгаа. Өнгөрсөн онд Бирмийн аялал жуулалын салбарт нэлээд ахиц гарсан жил болж байна. Түүхэндээ анх удаа сая гаруй жуулчин хүлээн авсан нь тэдний хувьд тэмдэглүүштэй  зүйл боллоо. Өмнөх жилүүдэд 800 мянгаас давж чаддаггүй байсан аялал жуулчлалын салбарынхан энэ жил сая гаруй жуулчин хүлээн авсан нь тус улсын эдийн засагт ч багагүй өсөлт үзүүлэхүйц нөлөө болно гэдгийг хэлж байна. Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбар 537 сая ам.долларын орлого улсдаа нийлүүлжээ. Энэ нь өмнөх жилтэйгээ харьцуулахад 67 хувийн өсөлтийг харуулж байна. 2011 онд аялал жуулчлалаас улсынхаа төсөвт 319 сая ам.доллар нийлүүлж байсан ажээ. Аялал жуулчлалын их хөл хөдөлгөөнийг даган Бирмд зэрэглэл сайтай зочид буудлууд олноор барих шаардлага тулгарч байгаа. Тиймээс гадаадын томоохон зочид буудлууд хөрөнгө оруулалтаа Бирм рүү чиглүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар Бирмд 28291 зочид буудал байгаа аж. Энэ тоог харин даруй нэг дахин нэмэх шаардлагатай болоод байна.  Бирмд аялаж буй иргэдийн ихэнх нь Хятад, Тайланд, АНУ-ын жуулчид байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ