
Чарли Паркер хэмээх гурван настай хүү хэнээс ч илүү энэ жижигхэн матартай хэл амаа ололцож сурчээ. Зөвхөн энэ хүү амьтдад сайн нэгэн биш, түүний эцэг эх нь ч мөн ялгаагүй амьтан тэжээх сонирхолтой. Тиймээс ч тэд хүүхдээ амьтадтай ойр өсгөжээ. Австралийн залуу гэр бүл ховор амьдыг тэжээж гэртээ мини амьтны хүрээлэн бий болгосон байна. Тэднийд зөвхөн матарнаас гадна кобра могой, кола баавгай, имж хүртэл байдаг гэнэ.
Гэр бүлийнхээ амьтанд хайртай зангаас суралцсан бяцхан хүү гудамжинд найзуудтайгаа тоглохоос илүүтэйгээр матартайгаа гэрийнхээ усан санд цагийг өнгөрүүлдэг гэнэ. Хэдийгээр зэрлэг амьтан боловч одоохондоо ямар ч хор нөлөөгүй зулзган матар. Түүнийг Паркерийнхан Гамп хэмээн нэрлэсэн байна. Гамп ч гэр бүлийнхэндээ хайртай, Чарлитай хамт өдөржин ноцолдож, тоглож өнгөрнө. Мэдээж хэрэг Гампыг одоо байгаагаасаа дахин жаахан том болох үед найзуудын нөхөрлөл арай өөр болно гэж хүүгийн аав Грег Паркер хэлж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ