60 настай эмээ толгойдоо битүү шивээс хийлгэжээ

img

Хатагтай Энн МакДональдс 60 насандаа толгойныхоо бүх үсийг хусч толгойдоо битүү хээтэй шивээс хийлгэжээ. Түүний үс хэт ихээр халзарч үс нь шингэрснээс ийнхүү үсээ бүр мөсөн хусуулж асуудлыг өөрөөр шийдэхээр шийдсэн нь энэ ажээ. Тэрбээр энэ сонирхолтой шивээсийг 720 ам.доллараар хийлгэсэн тухайгаа хэлжээ. Гурван жилийн өмнөөс үс нь унасаар хиймэл үс зүүх, эсвэл байнга малгай өмсөж явах шаардлага тулгарсан байна. Харин Энн энэ замыг сонгохыг хүсээгүй бөгөөд рок оддыг дуурайж шивээсээр гангарсан нь дээр гэж үзсэн гэнэ. Хатагтай Эннийн толгойд бүтэн шивээс хийхэд 12 цаг зарцуулсан аж. Шивээс хийлгэснээр түүний амьдралд ихээхэн  өөрчлөлт орсон тухайгаа тэрээр хэлжээ. “Би өмнө нь жирийн л нэгэн өндөр настан байсан бол шивээс хийлгэснээр өөрийгөө хөгшрөөгүй гэдгийг мэдэрсэн. Хүмүүс ч их дэмжиж урмын үг хэлж байгаа.  Өмнө нь би ямар ч үзэсгэлэнгүй зүгээр л үс нь уначихсан хүн байсан бол одоо бүх зүйл өөр болсон. Би өөртөө итгэлтэй байна” гэв. Мөн бага зэрэг өвдөлт мэдэрсэн ч гэсэн өмнөхөөсөө хамаагүй илүү сэтгэл өөдрөг байгаагаа хэлсэн байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nasniiha moroodliig bielyylj bga yum bn l da
2013-01-22
Manai DZ man iig guitshiimuu, guitsguil dee :P
2013-01-22
Hehe tsogl9g emee we
2013-01-22