“Нарантуул” захын хойд хаалгаар тээврийн хэрэгсэл гарах боломжтой боллоо

img

Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, томоохон худалдааны төвүүд орчимд  түгжрэл үүсч олон нийтийг бухимдуулдаг. Энэ байдлаас урдчилан сэргийлж, хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ. Энэхүү захирамжаар томоохон худалдааны төв, захуудыг чиглэсэн замын хөдөлгөөн болон дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, алслагдсан гэр хорооллоос томоохон худалдааны төвүүдийн чиглэлд буухиа автобус явуулах,  автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор амралтын өдрүүдэд замын түр хязгаарлалт хийх, худалдааны зах,төвүүд болон зам дагуух байрлалтай худалдааны төвүүдийн гаднах  талбай, автомашины зогсоолд тухайн байгууллагууд  нэмэлт хүн хүч гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байхаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Баярыг угтсан энэхүү зохицуулалтын хүрээнд  “Нарантуул” ОУХТ-ийн хойд хаалгыг нээж, нэг урсгалаар тээврийн хэрэгслийг гадагш гаргахаар боллоо.  Өмнө нь Нарантуул ОУХТ-ийн төв хаалгаар орсон тээврийн хэрэгсэл зөвхөн баруун тийш Нарны зам болон Намьянжугийн гудамж руу гарах хөдөлгөөн хийдэг байсан бол  хойд  хаалгыг нээснээр хотын зүүн болон хойд чиглэл рүү гарах шинэ гарц нээгдлээ. Худалдааны төвийн хойд хаалгаар тээврийн хэрэгслийг зөвхөн гаргах бөгөөд нэг чигийн урсгалтай байхаар зохицуулалт хийжээ. Мөн Хүчит Шонхор худалдааны төв руу очдог зам буюу 39-дүгээр сургуулиас Хүчит Шонхор худалдааны төв хүртэлх  замыг 1 дүгээр сарын 26, 27 болон 2 дугаар   сарын 2, 3-ны өдрүүдэд нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно. Энэ зохицуулалт нь тухайн өдрүүдийн өглөөний 06:00-20:00 цаг хүртэл үргэлжилэх юм. Мөн энэ зохицуулалтаар Меркури худалдааны төвийн хашаан дотор хойд хаалгаараа ороод зүүн хаалга хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, Барс худалдааны төвийн орчим, Нарны гүүрийн зүүн талд байгаа хоосон хашааг хоёрдугаар сарын 10-ыг дуустал автомашины зогсоол болгон өөрчлөх, мөн Төв номын сангийн урд талын автобусны буудлыг шилжүүлж, хуучин зогсоолыг таксины зогсоол болох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zev l dee buruu zov joloo gej tenegtej baixiin opond naadaxaaraa oroldoj baival zev shuu dee salga tolgoit mini
2013-01-23
zochin:
Bayariin daraa ene heveerei baihguil bol zuv shiidver bna
2013-01-23
Bat uul darga aa, naadah chini harin zuv ajil bn.
2013-01-23
UUL ELBEGEED ZAGNUULAAD UHAAN SUUJEE KKKKKKK
2013-01-23
Нvvлгэ:
Наад хэрэгтэй,хэрэггvй олон захаа хотоос гаргаач.
2013-01-23
zuvuu zuv. 1 uduruu eeljileed yavbal buglurch udaan zogsoh n arai bagasana shuudee. 2 udur buglurch zogssonoos gants udur n yumaa amjuulsan n deer bnashd. tegeed ch ah duu nartaigaa niileed 2 udur uur uur dugaartai bas amjuulj boloh yum bishuu
2013-01-22
Hotiin dargad bayarlalaa
2013-01-22
mash zuv zuil bna demjij bnaaa.
2013-01-22