
Ажлын өдрүүдээр автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Замын хөдөлгөөний хэт ачааллаас урдьчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тооны тэгш, сондгойгоор ангилсан түр зохицуулалтыг сар шинийн өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдөр үргэлжлэхээр боллоо.
Тодруулбал, энэ сарын 26 , 2 дугаар сарын 02-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, энэ сарын 27, 2 дугаар сарын 03-ны ням гаригт автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгойгоор төгссөн тээврийн хэрэгсэл хязгаарлалтын бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийлээ. Энэхүү түр зохицуулалтад түргэн, онцгой байдал зэрэг тусгай болон шуурхай чиг үүрэг бүхий байгууллагуудын тээврийн хэрэгсэл хамрагдахгүй юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ