
Монголын ээжүүдийн төлөөлөл хэмээн МАХН-ын байранд өлсгөлөн зарласан эмэгтэйчүүд өчигдөр өлсгөлөнгөө зогсоолоо. Тэд өчигдөр намын байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж шударга ёс, тэгш эрх шаардан 13 хоног нойтон, хуурай өлссөн тул ээжүүдийн биеийн байдал эрс муудаж, өнөөдрөөс эмчилгээ хийлгэхээр болсон гэдгээ мэдэгдэв.
Анх дөрвөн хүн өлсгөлөн зарлаж байсан бол өчигдрийн байдлаар 17-уулаа болсон тэд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон шоронд ял эдэлж байгаа хүмүүс эрүүл мэндээ хамгаалуулахаар эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг эсэргүүцсэн юм. Өлсгөлөн зарлагчдийн хүсэлтийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүсэлтийг хүлээн авснаас гадна МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөнгөө зогсоох хүсэлт тавьсан учраас ийнхүү өлcгөлөнгөө зогсоож байгаа гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ