
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс өргөдөл, гомдол маш их ирдэг. Эдгээрээс цахилгаан, дулаантай холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл олон ирдэг байна. Тухайлбал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн О доорх өргөдлийг ШӨХТГ-т илгээжээ. Сонгинохайрхан дүүргийн эрчим хүч түгээх газрынхан илүү бичилт хийж иргэдийг хохироож байна.Миний хувьд гурван жил хохирч байна. Тоолуур нь дөрвөн айлын дунд, түлхүүр цоожгүй байдаг.
Их хэрэглээтэй айлууд дураараа бага хэрэглээтэй айлынхаа тоолуурт өөрийнхийгөө шилжүүлж мөлжөөд бүүр аргаа барлаа.Дүүргийнхээ цахлгаан түгээх газарт өргөдөл бичээд, уулзаад нэмэр алга. Энэ нь нэг айлын асуудал биш хавтгайдаа юм билээ. Манай хэрэглээ өвлийн цагт дунджаар 15 мянган орчим байх учиртай. Манайх ам бүл нэг. Би ажилтай учир үүрээр гараад л үдэш гэрийн бараа хардаг. Гэтэл цахилгаан төлбөр 20-30 мянга гардаг.
Энэ сард бүр 54500 гарсан. 2010 онд тоолуур байдаг айл нь солигдож өөр хашаанд тоолуур нүүлгэсэнээс хойш л төлбөрөө дийлэхээ больсон. Гадагшаа арав гаруй хоног яваад эзгүй байгаад ирэхэд хүртэл 30 мянга гарчихсан байдаг. Нэг удаа шалгуулахад манайх болон хөрш айл бас илүү бичилттэй байсан. Тэгсэн мөртлөө ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнийг шалгаж хохиролгүй болгож өгөөч" гэжээ.
Энэ мэтээр ШӨХТГ-т иргэдээс ирэх өргөдөл, гомдол тасрахгүй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ