Байнгын хорооны хуралдаан болно

img

01 дүгээр сарын 23-ны Лхагва гарагт: 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: · “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/. 2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ: Хэлэлцэх асуудал: · “Засгийн газарт үүрэг өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/. 3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: · Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/. 4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; · “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас 2012.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ