
Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих тухай олон улсын анхны баримт бичиг болох Опиумын тухай олон улсын конвенцийг 1912 оны нэгдүгээр сарын 23-нд Гаага хотод батлажээ.
1909 онд Шанхай хотод бага хурал хуралдаж, Олон улсын опиумын комиссын 13 орон оролцсон байна. Опиумын худалдааг шүүмжлэх нь ихэссэн учир уг бага хурлыг хийлгэжээ. Конвенцид Герман, АНУ, Хятад, Франц, Их Британи, Итали, Япон, Голланд, Перс, Португал, Орос, Сиам гарын үсэг зурсан байна.
“Үүрэг хүлээж буй орнууд морфи, кокаин болон эдгээр бодис орсон эм бэлдмэл үйлдвюэрлэж, импортлож, худалдаж, тарааж, экспортлож байгаа бүх этгээдэд хяналт тавих, түүний дотор хүч хэрэглэн хяналт тавих, тэрчилэн эдгээр хүний ийм үйлдвэрлэл явуулж байдаг байшин барилга болон худалдааны газрыг бүртгэх бүхий л бололцоотой хүч чармайлт тавих ёстой” гэж конвенцид заажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ