
Илүүдэл жинтэй жолооч нар хэвийн жинтэй “мэргэжил нэгтнүүдийгээ” бодвол, зам-тээврийн осолд амь үрэгдэх эрсдэл ихтэй байдгийг америкийн судлаачид тогтоожээ.
Одоо тус орны насанд хүрсэн хүн амын барагцаалвал гуравны нэг нь илүүдэл жинтэй байгааг тэд тэмдэглэсэн байна. Эрдэмтэд судалгаа хийхдээ, 1996-2008 онд зам-тээврийн ослын улмаас нас барсан хүмүүсийн тухай тоо баримтын үндэсний системийн үзүүлэлтийг ашиглажээ. Материалд ослын газарт амь үрэгдсэн хүмүүс төдийгүй, зам-тээврийн ослын дараа 30 өдрийн хугацаанд нас барсан хүмүүсийн тухай мэдээ эдгээр материалд байсан байна.
Судалгаагаар зам-тээврийн 57,5 осолд дүн шинжилгээ хийжээ. Их эвдэрч, мөн нэг юмуу хоёр жолооч амь үрэгдэж, хоёр тээврийн хэрэгсэл оролцсон ослуудыг авч үзсэн байна. Тээврийн хэрэгслийн ангилал, төрөл нь бас нэг шалгуур болсон бөгөөд жолооч нар нь ойролцоогоор адилхан машинаар явж байсан тэр ослыг эрдэмтэд сонгожээ. Жин, нас, хамгаалалтын бүс нь бас зайлшгүй шаардлагатай болзол байсан байна.
Хэрвээ жолооч нэг-гуравдугаар зэргийн таргалалттай (Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар) бол, нас барах эрсдэл ихэсдэгийг анагаах ухааны экспертизийн дүнгээр тогтоожээ. Нэгдүгээр зэргийн таргалалт гэдэг нь хэвийн жингээс 15-29%-иар илүү таргалсныг хэлдэг байна. Хоёрдугаар зэрэглэлийн таргалалтай (хэвийн хэмжээнээс 39-49%-иар илүү) жолооч нар 51%-иар илүүтэй нас барж байжээ. Гуравдугаар зэрэглэлийн таргалалттай хүмүүсийн хувьд эрсдэл бүр 80%-иар ихэсдэг байна. Тарган эмэгтэй жолооч нарын хувьд эрсдэл бүр ч их байдаг ажээ.
Ийм байдал хэт туранхай жолооч нарт ч ажиглагдаж байгаа нь сонин юм. Тэд хэвийн жинтэй жолооч нарыг бодвол, зам-тээврийн осолд бас илүүтэй амь үрэгддэгийг тогтоосон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ