
Индонез улсын дээд шүүхээс Английн иргэн 56 настай Линдсей Сандифорд хэмээх эмэгтэйг хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15 жилийн ял оноожээ. Тэрбээр хилээр нэвтрэхдээ 3.8 кг буюу 2.5 сая ам.долларын үнэ бүхий кокайн тээвэрлэж яваад баригджээ. Түүнийг нутаг руу нь буцаахгүйгээр Индонезид ялыг нь эдлүүлэхээр заасан бөгөөд энэ нь түүнд маш хүчтэй дарамт болж байгаа тухай хэлжээ. Тэрбээр шүүхийн өмнө, “Би буруугүй, бусдын дарамтанд орж хар тамхи зөөвөрлөсөн” хэмээн мэдүүдсэн байна.
Азийн орнууд, тэр дундаа Зүүн Ази Номхон далайн орнуудад хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэлээд чанга шийтгэлтэй байдаг. Индонезид одоогийн байдлаар 114 гадаадын иргэн ял эдэлж байгаа юм. Жилд дундужаар 40 орчим гадаадын иргэн хар тамхины хэрэгт холбогддог тухай хэлжээ. Тэдгээрийн 10 орчим нь арваас дээш жилийн ял авсан ахимаг насныхан байдаг аж. Гадаадынхан хар тамхи солилцох, зарах байдлаар үдэшлэг зохин байгуулж наймаагаа хийх тохиолдол их байдаг тухай цагдаа нар мэдээлжээ.
Өнөөдөр Лондон хот дахь Гадаадад суугаа иргэдийн асуудал эрхлэх газар хатагтай Линдсей Сандифордийн хэргийн талаар Индонезийн талтай ярилцах юм байна. Боломжтой нөхцөл байдлыг санал болгож иргэнээ татах боломжийг асуух аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ