
Израилийн парламент Кнессетийн 19 дэх удаагийн сонгууль өчигдөр эхэлсэн. Санал хураах хэсгүүд өглөөний 05.00 цагт үүдээ нээж, санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд 1999 оноос хойш сонгогчдын ирц хамгийн өндөр байсан тухай тус улсын сонгуулийн хороо мэдээлж байна.
Сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа ч ерөнхий сайд Биньямин Нетанияху дахин ялалт байгуулна гэсэн хүлээлт байгаа юм. Сонгуулийн өмнөх хамгийн сүүлчийн санал асуулгаар Нетаньяхугийн “Ликуд” нам ба “Манай орон гэр Израиль” намын эвсэл шинэ Кнессетэд 32 суудал авах төлөв ажиглагдаж байсан. Энэ нь одоо байгаагаас 10-аар бага юм. Харин “Авода” намынхан 17 суудал авч магадгүй байгаа.
Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч эхэлсэн бөгөөд ерөнхий сайд Нетаньяхугийн толгойлсон эвсэл 31 суудал авах нь тодорхой болжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ