Кристини Агулера Алла Пугачевагийн шийрийг хатаах уу

img

Одод, олны танил алдартнууд биеийн жиндээ их анхаарал тавьдаг. Тиймээс тэд жирэмсэлж жин нэмсэн ч төрснийхөө дараа маш хурдан хуучин хэвэндээ ордог. Гэхдээ хэвийн жингээ барьж чадаагүй алдартнуудын нэг яах аргагүй Кристна Агулера. Алтан шаргал үстэй Агулера үргэлж л гоолиг туранхай байсан. Гэхдээ энэ нь одоо зөвхөн зурагт л үлджээ. Кристина 2008 онд хүүгээ төрүүлсэн ч галбираа хуучин хэвэнд нь барьж чадаж байлаа. Гэтэл Шертэй хамтран тоглосон "Элэглэл" киноны зураг авалт дууссанаас хойш хэдэн сарын дотор эрс жин нэмсэн. Үүнийг чухам юутай холбоотойг хэн ч тайлбарлаагүй байгаа бөгөөд Критина жиндээ тийм ч их санаа зовинолгүй янз бүрийн арга хэмжээнд оролцсоор байгаа. Саяханаас уран бүтээлдээ эргэн орж байгаа түүнийг Оросын хэвлэлүүд алдарт Алла Пугачевагийн шийрийг  хатаах нь хэмээн нийтлэх болсон байна. Үнэхээр ч биеийн  жин, хэлбэр галбир, дуу хоолой, үс гэзэгнээс эхлээд олон зүйлээрээ ижилхэн харагдах болсон аж. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hezeni medeg odo orulad bgan be.ingj targalaad odo butsad turtsan shd,medellee nyagtlaach
2013-01-24
ugsa iim bjigad odo boitsn shde
2013-01-24