Отгон сайд өвгөн сайд хоёр тулав
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр экс сайд Ц.Нямдорж шинэхэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёр ширүүхэн тулав. Отгон сайд Х.Тэмүүжин, өвгөн сайд Ц.Нямдоржид хандан “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй холбоотой асуудлууд таны өдөөн хатгалгаар дэгдэж байгаа шүү” гэсэн бол экс сайд Ц.Нямдорж хариу барьж “Намайг өдөөн хатгаж байна гэнэ үү. Юу гэж хэлнэ. Хамаагүй. Дураараа ярь. Эмнэлгийн асуудлыг таныг сайд болохоос чинь өмнө шийдье гэж хэлж байсан шүү” хэмээн хариу барив.
Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ








СЭТГЭГДЭЛ БИЧИХ