Ерөнхийлөгч Польшид ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзав

img

Бүгд Найрамдах Польш улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсад ажиллаж амьдарч, сурч буй иргэдтэйгээ уулзав. Польш Улсад одоогоор 1000 гаруй монгол иргэд аж төрж байгаагийн 300 шахам нь уламжлалт анагаахын чиглэлээр ажиллаж буй эмч нар юм. Мөн тус улсад Монголоос 200 гаруй оюутан их дээд сургуульд суралцаж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Монголын онгоц анх удаа Варшавт газардаж, бид олуулаа ирлээ. Монгол, Польш улсууд түүхэн холбоотой. Анх найман зууны тэртээд 1241 оны тавдугаар сарын 9-нд Лигницэд монгол, польшууд нүүр учирч байсан. Энэ бол эндэх газар нутаг дээр болсон томоохон цэргийн урлаг шаардсан тулалдааны нэг байсан гэдэг. Үүнээс хойш польшчууд монголчуудыг мэддэг болсон. Хожим түүх улиран өнгөрч 1950 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа хөгжин хоёр улсын харилцаа,хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан юм.
Миний хувьд төдийгүй манай нөхдийн хувьд дурсгалтай сайхан зүйл бол 1989 оны сүүлээр Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөж, тэнд оролцож явахад, Польшид өрнөсөн ардчилал, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөнийхөнтэй холбоо тогтоохыг үргэлж эрмэлздэг байсан. Ер нь Польшийн ард түмний байгуулсан гайхамшигтай гавъяа бол хүн төрөлхтөний нэн шинэ түүх, ХХ зууны түүхийг өөрчлөхөд хамгийн их хувь нэмэр оруулсан ард түмэн юм. Хүн эрх чөлөөтэй, сайн сайхан амьдрах боломжийг дэлхийн бөмбөрцгийн нэгэн хагаст олгох үйлсийг эхлүүлсэн, цуцалтгүй тэмцэж ирсэн ард түмэн бол Польшийн ард түмэн. Ийм учраас бид үнэт зүйл, зүрх сэтгэлээрээ холбоотой ард түмнүүд юм” гээд Монгол, Польшийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярилаа. Ерөнхийлөгч хэлэхдээ цаашид хоёр улсын хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт илүү түлхүү хамтран ажиллаж, оюутны тэтгэлэт хөтөлбөрүүдийг өргөжүүлэх ёстой гэлээ.
Дараа нь Ерөнхийлөгч Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал хийгээд сүүлийн үед өрнөсөн нөхцөл байдлын талаар иргэдтэйгээ ярилцаж санал солилцов. Польшид амьдарч байгаа монгол иргэд Ерөнхийлөгчийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор уриалсан Монголчууд “Олуулаа болъё” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлээд гадаадад мэндэлж буй хүүхдүүдийн хоёрдмол харъяалал, гадаадад ажиллаж байгаа судлаач эрдэмтдийн оюуны өмчийг баталгаажуулахтай холбогдсон асуудал, Монгол Улсад Польшийн ЭСЯ байгуулах эсэх, гадаадад амьдарч буй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал, оюутны тэтгэлгийн асуудал, Оюутолгойн гэрээний талаар болон Монголчууд соёлын өвөө хайрлан хамгаалах, өвлүүлэх, залуу үедээ таниулан сурталчлах зэрэг олон асуудлаар Ерөнхийлөчөөс асуулт асууж хариулт авлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч, Монгол Улс иргэдээ “гаргадаг” газар байсан бол одоо “ирүүлдэг” газар болно. Монгол хүн нэг нэгнээ дэмжих ёстой, Монгол Улс мөнгөний зовлонгүй болсон, бид олуулаа болохын тулд хамгийн түрүүнд монгол иргэд маань эрүүл саруул орчинд, хүүхүүд нь цэцэрлэг сургуультай, төрөх насны эмэгтэйчүүд нь нийгмийн болон ажил олгогчийн зүгээс дарамт шахалтгүй байж нийгмийн асуудлуудаа бүрэн шийдвэрлүүлэх ёстой гэлээ. Мөн Ерөнхийлөгч энэ үеэр эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог тууштай дэмжиж ирсэн, цаашид ч дэмжих болно гэдэгээ илэрхийлсэн юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа  нар оролцож мэдээлэл хийсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өнгөрсөн 4 жил Элбэгдоржийн хийсэн ажил бол гадаадаар их зугаалсан олон хүнийг хэлмэгдүүлсэн Оюутолгой Тавантолгойг Хятадуудад худалдсан их хошигорч жиргэсэн өөр юу ч хийгээгүй
2013-01-30
Tarninii turaaltai hun baidag:
UTaanbaatariin utaand ugaartsaar uhaan ni samuurch tarhinii turaaltai bolson muu hun mer ser baihiimaa . huniig muuldag hun tarhinii turaaltai amitas baidag gej merged aildsan baina.
2013-01-30
hij gurees olon boljee:
Huniig muuldag doromjildog hun bol ooree MUU HUN baidag gej manai ard tumen aildsan baidgiig buu mart.
2013-01-30
Erenhiilogch OK:
Manai erenhiilogch usliinhaa ner hundiig delhii dahind urgej yavna. Sayahan ZG-iin huraldaaniig anh udaa neelttei hiilgej unen ugiig ard tumendee helsend olon tumen bayartai basan shuu. Harin unen hg helsen hund hun usheetei uher unsasn hun nohoi usheetei gej ard tumen zugeer 1 heleegui bainadaa. Erenhiilogch dee amjilt husee.
2013-01-30
ЭНЭ ХУЖАА ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ГАДААДАД АЙЛЧИЛДАГГҮЙ ЮМ БОЛ ЮУ ГЭЖ ГАДААДАД АЙЛЧЛАЛ ХИЙХ ВЭ ДЭЭ ЭНЭ ХУЖАА 2009 ОНД ХЯТАДАД АЙЛЧЛАЛ ХИЙГЭЭД ХЯТАДУУДАД ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙГ ХУДАЛДСАН ШҮҮ ДЭЭ
2013-01-27
Ene tagjgar neeree arai heterch baigaa yumaa odoo ene tagjgart delhii deer ochij uzeegui uls uldeegui bhaa Za yahav zugaalj bolno gej bodohod heterhii nuser aparat olon hun daguulj yavahiig ni yana deer ni ter gadaad hergiin saidaas avahuulaad yu ch gehev dee arai l baina
2013-01-27
ene muu hujaa denduu ih yavj bna odoo bolimoor yum yavj yavchihaad ooroo l zugaalaad yum uzej haraad irne mongold bol yamar ch ashiggui hudalch muu ELBEG...
2013-01-27
энэ намхан хүнд саналаа өгсөндөө маш их харамсаж байна
2013-01-27
DENVER.MN:
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. DENVER.mn
2013-01-25
5112:
ШШШ...ЭНЭ АРДЧИЛАЛЫГ ҮЗЭН ЯДАГЧИД ШЭЭС НЬ ГООЖИХ НЬ ЭЭЭЭЭ???? ЁСТОЙ ӨӨРСДӨӨ Л ХУЖААГИЙН ШЭЭСНҮҮД БАЙХДАА.ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭЖ ҮНЭН ШҮҮ...
2013-01-25
zochin:
haa bna ter mongo cecerleg surguuli ajliin bair ondor calin chin hudlaa hoshgoruulj donshuuchlahdaa mon sain jmaa hoshgoroh hun daan ch baihguildee...nogoo zogiin uur geed heden mongol irsen be dee.. ulger mini..
2013-01-24
Элбэгдорж гуай эх оронгүй хүн шиг явах юм даа.
2013-01-24