Теннис: “Australian Open”–ний хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо
Газрын теннисний “Их дуулга” – ын энэ оны анхны тэмцээн “Australian Open” – ний хагас шигшээд өрсөл
дөх теннисчид тодорсоор байна. Энэ жилийн тэмцээний шагналын сан өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн бөгөөд нийт 30 сая австрали доллар болжээ. Ганцаарчилсан төрөлд түрүүлэхэд 2 430 000 австрали $, дэд байрт орвол 1 215
000 австрали $ - ын шагнал хүртэнэ.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд шөвгийн 8 – д тус тэмцээний №2 теннисчин, ОХУ – ын М.Шарапова н
утаг нэгт Елена Макароватай тоглож 6:2, 6:2 – оор хожиж, “Australian Open” – ний хагас шигшээд 6 дахь удаагаа шалгаран үлдлээ.
Дэлхийн № 1 Белорусийн Виктория Азаренко – ОХУ – ын Светлана Кузнецоваг 7:5,6:1 ээр хожсон бол Хятадын Ли На – Польшийн А.Радванскаг 7:5, 6:3 аар хожин хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээн сүүлийн эрхийн төлөө АНУ – ын Серена Уилъямс нутаг нэгт Слоан Стефенстэй тоглож 6:3, 5:7, 4:6 – аар хожигдлоо. Энэ жил 19 настай АНУ – ын бүсгүй Слоан Стефенс мэргэжлийн теннисний ертөнцөд ийнхүү өөрийгөө нээн харуулж чадлаа.
Хагас шигшээн эхний тоглолт Дэлхийн №1 Белорусийн Виктория Азаренко энэ тэмцээний нээлтээр тодорсон АНУ – ын Слоан Стефенс нарын хооронд болох бол манай хойд болон өмнөд хөршийн бүсгүйчүүд хоорондоо таарчээ.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ