Шакира амаржлаа
Колумб гаралтай дуучин Шакира урьд орой амаржсан сайхан мэдээ ирлээ. Тэрбээр орой 21.36 цагт Испанийн Барселон хотын эмнэлэгт амаржиж, хүүтэй болсон байна. Хосууд хүүдээ Милан Пике Мибарак гэх нэр өгчээ.
Шакира ээж болсон баярт мэдээгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан фенүүддээ дуулгасан байна. Мөн тэрээр twitter хуудсандаа “Би 2,982 кг хүүтэй боллоо” хэмээн бичжээ. Эх, хүү хоёрын биеийн байдал сайн байна. 35 настай дуучин бүсгүй ийнхүү ээж боллоо.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ