
Японы сангийн сайд Таро Асо даваа гаригт ахмад настнууд Засгийн газрын мөнгийг үрж байхын оронд хурдан үхэх замыг сонгох ёстой хэмээн ярьсан нь шуугиан тариад байна. Тэрээр энэхүү мэдэгдлээ Үндэсний зөвлөл дээр Нийгмийн халамжийн шинэтгэлийн талаар хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна.
“Хэрвээ бурхан чамайг үхэхийг зөвшөөрөөгүй ч гэсэн энэ бүгдийг Засгийн газраас төлж байгаа гэдгийг сонсоод та тайван унтаж чадахгүй байх болно. Таныг хурдан үхэхээс нааш энэ бүгд өөрчлөгдөхгүй. Надад иймэрхүү төрлийн халамж хэрэггүй ээ. Би хурдан үхэх замыг сонгох болно” гэж тэрээр ярьжээ.
72 настай сангийн сайд ажлаа аваад сар ч хүрээгүй байгаа билээ. Тэрээр сэтгүүлчдэд хандан “Би ахмадуудын амьдралын сүүлийн хэсэгт үзүүлдэг халамжийн бодлогыг ямарч хэрэггүй зүйл гэж үздэг. Амьдралынхаа сүүлийн хэсгийг амар амгалан өнгөрүүлэх нь л хамгийн чухал шүү дээ” хэмээн хэлсэн юм.
Тэрбээр Дэлхийн II дайны дараахь Япон улсыг сэргэн мандахад чухал нөлөө үзүүлсэн ерөнхий сайд Шигэрү Ёшидагийн ач хүү бөгөөд бас нэгэн ерөнхий сайд асаны охинтой гэрлэсэн аж.
Япон улс бол дэлхийн хамгийн хөгшин улс бөгөөд 128 сая хүн амынх нь дөрөвний нэг нь 60-аас дээш насныхан байгаа аж. Энэ тоо 2050 он гэхэд 40 хувь болон өсөх гэнэ.
Эх сурвалж: https://www.facebook.com/aurug
СЭТГЭГДЭЛ БИЧИХ