Иргэд буухиа үйлчилгээгээр үйлчлүүлнэ

img

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан энэ сарын 26,27, ирэх сарын 02,03-ны өдрүүдэд 10.00-19.00 цагийн хооронд Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 12 чиглэлээс "Нарантуул" худалдааны төв рүү хоёр цаг тутамд их багтаамжийн автобусны буухиа үйлчилгээг явуулахаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна. Энэхүү арга хэмжээг авснаар нийтийн тээврийн хэрэгслээр иргэд хурдан шуурхай, үйлчлүүлэхээс гадна, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүйгээр явах болон хямд тариф буюу том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих боломжтой болно. Мөн Баруун салаа, Зүүн салаа, Толгойт, Өнөр хороолол, 3,4-р хороолол, Шарга морьт, Ханын материалын комбинат, Хайлааст, Дэнжийн 1000, Улиастай, Гачуурт зэрэг чиглэлүүдийн автобуснууд Халдвартын эмнэлэг, "Нарантуул" худалдааны төвийн баруун болон урд талд үндсэн чиглэлийн дагуу зогсож үйлчлэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ