Хөлбөмбөг: Англи – Бразилийн нөхөрсөг тоглолт болно
Английн Хөлбөмбөгийн Холбоо (АХХ) үүсэн байгуулагдсаны 150 жилийн ойн хүрээнд Английн нийслэл Лондон хотноо “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд II сарын 6 – нд Бразилийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр хоёр улсын хөлбөмбөгийн холбоод тохиролцсон билээ. Тэгвэл Бразилийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Луис Фелипе Сколари Английн эсрэг тоглох шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлажээ.
Хаалгач: Жулио Сезар («Куинз Парк Рейнжерс», Англи), Диего Алвес («Валенси», Испани);
Хамгаалагч: Данте («Бавари», Герман), Давид Луис («Челси», Англи), Миранда, Фелипе Луис (хоёул «Атлетико», Испани), Леандро Кастан («Рома», Итали), Адриано, Даниэль Алвес (хоёул «Барселона», Испани);
Хагас хамгаалагч: Ароука («Сантос»), Эрнандес («Лацио», Итали), Рамирес, Оскар (хоёул «Челси»), Лукас («Пари Сен-Жермен», Франция), Паулиньо («Коринтианс»);
Довтлогч: Фред («Флуминенсе»), Халк («Зенит», ОХУ), Неймар («Сантос»), Роналдиньо («Атлетико Минейро»), Луис Фабиано («Сан-Паулу»).
Бразилийн шигшээ Английн шигшээтэй тоглосны дараа III сарын 25-нд мөн Лондон хотноо “Стэнфорд Бриж” цэнгэлдэхэд ОХУ – ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ