@: Хамгийн баян Засгийн газар

img

Орлогын хэмжээгээрээ хамгийн баян тѳсѳвтэй Засгийн Газар буюу хамгийн нѳлѳѳ бүхий орныг АНУ тэргүүлж байгаа бол манай урд хѳрш 3-т жагсаж байна. Харин нэг хүн амд ногдуулж тооцсон хүснэгтээс манай оронтой тѳстэй эдийн засгийн бүтэцтэй, газрын баялаг ихтэй, хүн ам сийрэг Норвеги, Канад улсууд дээгүүр явж байгаа аж. Манай орны тѳсвийн орлого нийт хэмжээгээрээ ч нэг хүнд ногдуулсан хэмжээгээрээ ч нилээн бага хэмжээтэй байна. Хѳрш орнуудтай харьцуулахад манай тѳсвийн орлого дотооддоо жилд бүтээж буй нийт баялгийн нилээн ѳндѳр хувийг эзэлж байна. Иймд Засгийн Газар маань хүчтэй, баян болох хэрэгтэй байна. Эдийн засаг маань улам хурдацтай ѳсѳх хэрэгтэй байна. Та бүгд улам бүтээмжтэй, үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй байна. Танай байгууллага ѳндѳр ашигтай ажиллаж, таны цалин орлого ѳсѳх хэрэгтэй байна. Эх сурвалж: https://www.facebook.com/BatuBizmap/photos_stream

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayraa:
Төсвийн илүүдэл биш алдагдал гэдэг юм
2013-01-24