Нойр ихтнүүд романтик байдаг

img

Хүн өдөрт долоон цаг унтах нь хангалттай бөгөөд энэ хугацаанд бүх талаараа амарч дараагийн өдрийн эрч хүчээ нөхөж авдаг. Харин илүү их унтдаг өөрөөр хэлбэл унтамхай хүмүүс жирийн нойртой хүмүүсээс хэд хэдэн давуу талтайг Калифорнын Их сургуулийн  эрдэмтэд тогтоожээ. Тэд 60 гаруй хосын дунд туршилт явуулсан бөгөөд хосуудын хоорондын харилцаа болоод хөгшрөлт,  амьдралын асуудлыг хэрхэн шийдэж байгаа зэрэгт анхаарлаа төвлөрүүлсэн аж. Судалгааны үр дүнд унтамхай хүмүүс маш романтик байдаг гэдгийг олж мэдсэн байна.  Тэд ямар нэг асуудлыг сайтар амарсан оюун ухаанаар, тайван замаар шийдэх хэвшилтэй байдаг аж. Тэд бусдад ханддаг шигээ зан харилцааг эргүүлэн авахыг хүсдэг ажээ. Гэтэл яг эсргээрээ нойр муутай хүмүүс аливаа асуудалд төвөгшөөнгүй хандаж, тулгарсан бэрхшээл саадад хурдан автамтгай байдаг гэнэ. Мөн бага нойртнууд асуудлыг ганцаарчлан шийдэх, эрсдэлтэй зүйл турших  нь олонтаа байдаг нь батлагдсан байна.   Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ