Сайтуудын эрхийг боогдуулах хууль батлагдах гэж байна

img

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг маргааш буюу пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэхүү хууль нь Байнгын хороон дээр нэгэнтээ өвдөг шороодож, дахин засварлахаар буцаагдаад байсан бол маргааш өргөн барих гэж буй хуулийн төслийн 12 дугаар заалтад сайтуудын сэтгэгдлийг хянах, улмаар тэдний үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн хуулийн заалтыг сэмхэн оруулжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Жадамба нар Мэдээллийн сайтын ассоциацийн гишүүдтэй уулзсаны дараа сайтуудын сэтгэгдлийг төрөөс хянах тогтоол гаргасан байсныг цуцлах тийшээ хандсан билээ. Гэвч тэд аргаа өөрчилж, сайтын сэтгэгдэлд хэн нэгнийг гутаан доромжилж, нэр хүндэд нь халдсан тохиолдол гарвал тухайн сайтын редакци хариуцлага хүлээж, 1-3 сая төгрөгөөр торгуулах заалтыг оруулжээ. Энэ талаар ямар бодолтой байгааг нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Я.Содбаатар нараас тодруулахад “Одоогоор ийм, тийм гэсэн хариу өгөх боломжгүй байна. Маргааш хуулийн төслийг харж байж л дэмжих, үгүйгээ шийднэ” гэв. Тиймээс сайтуудын сэтгэгдлийг хянах аргачлалыг төрөөс зохицуулах уу, эсвэл Мэдээллийн сайтуудын ассоциаци дангаараа хариуцаж, энэ талаар тодорхой дүрэм журам гаргаж ажиллах уу гэдэг асуудал нээлттэй хэвээр байна. Харин маргааш болох чуулганы хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэн хэн дэмжив, хэн нь эсэргүүцэж, хэвлэлд ээлтэй гишүүнээр тодрох вэ гэдэг кноп дарсны дараа тодорхой болох аж. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзахдаа нэлээд зэмлэж, шүүмжилж байсан юм. Үүний дотор Ч.Сайханбилэгийг “Сайтуудын сэтгэгдэл зэрэг жижиг асуудалтай хутгалдахаа боль. Цаана чинь хийх ажил зөндөө байна” гэж шүүмжилжээ. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү хуулийн төсөл дэмжигдсэн тохиолдолд Мэдээллийн сайтын ассоциацийн гишүүн сайтууд Ерөнхийлөгчид хандан тухайн хуулийн 12 дугаар заалтад хориг тавиулах хүртэл тууштай тэмцэхээ илэрхийлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anonymous:
Öàãäààãèéí äýýä àëáàí òóøààëòàí îôèöåðóóä ë ñ¿ðõèé þì ñàíàà÷èëæ òýíýã äàðãà íàðûíõàà òàðõèéã óãààæ óòñàí õ¿¿õýëäýé òîãëóóëæ èéì ìàÿãààð àðä ò¿ìíèéã äàðàìòàëæ ìºí㺠ñààäàã ø¿¿ äýý!
2013-01-26
ARDCHILSAN NAM ,ORSHIH U? ES ORSHIH U?, GEDEG NI ENE HUULIA BATLAH, ES BATLAHAAS BOLMUI!!! MINII HUVID ARDCHILSAN NAMWG DEMJDEG BAISWM...?!
2013-01-25
Зочин:
ЕРӨНХИЙДӨГЧ ӨӨРӨӨ ЭСРЭГ ЗОГСОЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ГЭЭД БОДЧИХОЁ. МАНИЙГАА ХОШГИРУУЛЧИХААГҮЙ Л БОЛ КК
2013-01-24
Ene huuliig batalval oron dayar AN-ii tugiig shataaya!!
2013-01-24
Ene huuliig batalval oron dayar AN-ii tugiig shataaya!!!
2013-01-24
Ene huuliig batalval oron dayar AN-ii tugiig shataaya!!
Saihanbilegiig gomo gedgiig irged neelttei hamaagui yarichihna geed setgegdel haahgaad baigaa yum. Ene erhten darhtanguud gomo nariin jinhene unen nuuriig ilchilj bur ih tsatsaj olnii jigshil bolgoh heregtei. Hamgiin buzar humuus setgegdel haalgah gej baigaa yum. Bugdeeree AN-ii tugiig shataaj eserguutslee ilerhiiley!!
2013-01-24
АНХААР!!! МАШ АЮУЛТ УРВАГЧ!!:
москвагын выхоно метрон дээрх ИНСТИТУТ КОМСОМОЛА тогссон. ЯС УНДЭС НЬ ЗАХЧИН ( хужа гэсэн уг). яаж байгаад хэн нь торд анкетыг нь узэлгуй оруулсан юм буу мэд,. МОНГОЛ УЛС. ТОР ЗАСАГЫН ГАЗАР АРД ТУМНИЙ ЭСРЭГ АМЬЖИЛЛТАЙ хийсэн ТОМ ажил нь 1) МОНГОЛ УЛСАД хэвлэлийн эрх чолоог халж АРДЧИЛААС ХОЙШЛУУЛЖ КОММУНИСТ ХЯТАДТАЙ ТОСТЭЙ БОЛГОСОН 2) МОНГОЛ УЛСЫН нууцыг БНХАУ-д задалсан.
2013-01-24
МАХН-ыханд:
Та нар энэ өлссөн эхчүүдийг мөнгө авсан гэсэн худал гүтгэлэгийг нь таслан зогсоогооч ээ. Юу хийгээд байгаа юм бэ? Та нарыг, Энхбаяр даргыг чинь гүтгэж амныхаа зоргоор цуураад байхад эсэргүүцлээ илэрхийлээч. Хэдэн жилийн өмнө Энхбаяр дарга юу хийж бүтээснээрээ ард түмэндээ би өөрийгөө хэн гэдгээ харуулна, авгай нарын хөөцөлддөг хов жив мэтийн шалихгүй юмаар хөөцөлдөхгүй гээд ер тоохгүй өрөөндөө баахан бүтээн байгуулах ажлынхаа төлөвлөгөөг зохиогоод толгой өндийх завгүй ажилладаг гэдгийг нь дуулж л байсан. Том хүн гэсэндээ тийм ноён нуруутай, шийртэй хүн ч гэсэн би лав түүний энэ уужуу сэтгэлтэй нь санал нийлдэггүй юм. Жилийн өмнө Барак Обамаг америк хүн биш гэсэн цуу яриа ярихад Обама эхнэрээ дагуулаад эфир дээр ирчихсэн, төрсний гэрчилгээгээ харуулаад тэр цуу яриаг үгүйсгээд зогсохгүй хэн тэр цуурхалыг зохиож гаргасан байж болохыг нь ч шууд хэлж байгааг нь харж л байсан. Цаадах нь мэдээж дахин цуурхал дэгдээж шившгээ дэлгэхээс айсан байж таарна. Магадгүй Обама бусад өрсөлдөгчид, атаат дайснууддаа зориуд сануулга өгөх гэж тэр хүний шившгийг нь америк даяар дэлгэх замаар тэднийг элдэв цуурхал зохиож, гүтгэхээс нь эмээлгэсэн байх. Тэгээд ч Обамагийн тухай ялихгүй жаахан гүтгэлэг гарсан ч тэр даруйд цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч нь тэр дороо нисч ирээд хэвлэлийн хурал зарлаж тайлбар,няцаалт өгдөг юм байна лээ ш дээ. Зөв ш дээ. Тэглээ гээд Обама жижгэрээгүй, харин ч нэр хүндээ хатуу хамгаалж үлдсэн нь лавтай. Гэтэл ерөнхийлөгч улс орондоо хийж бүтээснээрээ хүлээн зөвшөөрөгдөж санасандаа хүрсэн ч гэсэн Обама шиг байхгүй яав даа, даанч гэж их харамсаж гашууддаг юм шүү. БОЯ-ны дэд сайд Тулга нэг удаа зурагтаар зөвхөн Энхбаяр даргыг муулж хоолоо олдог сэтгүүлчид байдаг, заримыг нь би мэднэ. Яахав дээ, тэд даргын ачаар амьдарч байна ш дээ гэж ярихыг нь сонссон. Юу гэсэн үг юм бэ, энэ чинь? Тэдэнд буян хийж байна гэж байгаа юм шиг. Тэгж болохгүй ш дээ. Хүнд буян болж байна гээд нүгэл үйлдүүлээд байж болохгүй ш дээ. Тэр сэтгүүлчдийг нь мэддэг юм бол тэдэнтэй очоод уулз гэж хэлээч. Дургүй байна, ингэхийг нь зөвшөөрөхгүй гэдгээ тэдэнд улаан нүүрэн дээр нь хэлж эсэргүүцлээ илэрхийлээч. Тэд чинь муу ч гэсэн хүн юм болохоор хүн дургүй байна гэсэн сигнал тархинд нь сууж л таараа ш дээ, хэрвээ дүүрчихсэн эргүү амьтан биш л бол. Надад улс төр хөөж намд элсэх сонирхол байхгүй ч гэсэн, би л танай намд байсан бол ингэж дээрэлхүүлж чадах ч үгүй. Юун даварсан юм, яасан ч их давруулдаг юм. Тэд чинь мөнгө олох гээд Энхбаярыг чимээгүй байхад нь хүртэл өдөж бичих юмаа олж ядан тарвалзаж байна ш дээ. Бүр яаж ийж байгаад нэг сэдвээ олон хувилбараар бичиж зориуд сенсааци дэгдээгээд салахгүй байна ш дээ. Сүүлдээ наад Энхбаярыг муулж, хүмүүсээр үзэн ядуулж мөнгө олдог хулхины сэтгүүлчдээр тархиа угаалгасаар байгаад хүмүүс тэднээс халдвар авч адилхан болоод Энхбаярыг л муулж байвал юу ч гэж зохиож гүтгэхээс буцахаа больсон байгааг харахгүй байна гэж үү? Одоо тэр сэтгүүлчид нь муулах юмаа олж ядаад хүмүүсээр Энхбаярыг муулуулах ганц сэжүүр гаргаж өгөөд л зүгээр суудаг болчихоод байна. Хөшигний ард ямар хор найруулж, жүжиг тавиад байгааг мэдэхгүй тэрэнд нь итгэчихсэн хүмүүс өмнөөс нь Энхбаярыг муулж тэдэнд ажлыг нь өөрсдөө хийж өгдөг болчихоод байна шүү дээ. Танайх намдаа хэвлэлийн алба гэсэн хүчтэй,маш олон хүнтэй баг гаргаад, ганц хоёрыг нь үндсэн ажилтан, бусдыг нь багийн албан бус гишүүн болгоод бүх хэвлэл мэдээлэл, сайт, ТВ-ийн сувгуудийг тус тусдаа хувааж хариуцаж аваад чагнаж байгаач. Тэгээд элдэв гүтгэлэг, цуурхал, хов живийг нь дор дор нь няцааж, мэдэгдэл хийж газар авахуулалгүй зогсоож байгаач ээ. Том асуудлыг нь шүүхдэлц, өрөвдөөд байвал бага торгууль авахгүй юу. Дийлэхгүй бол нь олуулаа нийлж мэдэгдэл хий, сайтуудын сэтгэгдэл дээр бичиж буруу ойлголтуудыг нь няцааж хариу өгөөд хамгаалж байхгүй юу. Ямар ч хүн,байгууллага амжилтанд хүрье гэвэл тэмцэх хэрэгтэй. Гэхдээ өлсгөлөн зарлахаас өөр аргагүй байдалд байсан даргынхаа аргыг дагаж дуурайн эрүүл мэндээ хохироон байж тэмцэх нь тийм ч зөв гэж бодохгүй байна. Тэмцлийн олон арга хэлбэр бий. Гол нь ямар ч асуудал дээр олуулаа байж, олны хүчийг нэгтгэж хамт байх нь л чухал. Яг одоо үүнийг уншиж байгаа МАХН-ын гишүүн байгаа бол намынхандаа заавал дамжуулж хэлээрэй. Хэзээ ч битгий бууж өг.Баабар нэгэн нийтлэлдээ Энхбаяр бол Чингис хаанаас хойш төрөн гарсан монголын 2 дахь агуу удирдагч юм гэж хэлсэн байдаг. Би үүнтэй 100 хувь санал нийлдэг юм. Танай дарга итгэж болох хүн гэдгийг нь ч мэднэ. Тэмц, шаргуу хөдөлмөрлө, тэмц, шаргуу хөдөлмөрлө. Эцэст нь үр шимийг нь хүртэх цаг ирнэ. Амжилт хүсье.
2013-01-23