
Чингэлтэй дүүргийн 13 хороонд оршин суудаг Амаржаргалын Цасангуа нь өнгөрсөн оны тавдугаар сард халуун усанд санамсаргүйгээр түлэгдэж, 85 хувийн түлэгдэлттэй гэж оношлогдон БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн боловч санхүүгийн боломжгүйгээс эмчилгээгээ дуусгаж чадалгүй эх орондоо ирсэн аж. А.Цасангуа охины эцэг эх нь уйгагүй хөөцөлдсөний үр дүнд БНСУ-д үргэлжлүүлэн эмчлүүлэхээр болжээ. Гэвч тэдэнд санхүүгийн дэмжлэг шаардлагатай болсон тул харьяа дүүргийнхээ Засаг даргаас дэмжлэг хүссэн байна. Энэхүү хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хүлээн авч, А.Цасангуа охины эмчилгээнд нь зориулан засаг даргын нөөц сангаас гурван сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр болсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ