Андын нурууны цас ихээр хайлж байна

img

Судлаачдын мэдээлж буйгаар 1970-аад оноос хойш Андын нурууны цас эрчимтэй хайлж байгаа бөгөөд тооцоолж үзвэл хуучинтайгаа харьцуулбал 30 орчим хувь нь хайлсан болохыг хэлж байна. Харин өнгөрсөн гурван зуун жилийн хугацаанд зүүн Америкийн арван мянга орчим гол нууруудыг цэнгэг усаар тэтгэсээр иржээ. Андын нурууны цас, мөсөн голууд 1950-1994 онд цаг агаарын дулаарлын нөлөөтэйгөөр хайлж байгаа бөгөөд энэ хооронд агаарын темпратур дунджаар 0.7С хүртэл нэмэгдэж дулаарч байжээ. Судалгаагаар 1970-аад оноос хойш жил бүр далайн төвшнөөс дээш 5400 метр орчмын 1.35 метр мөс хайлж, ууршиж алга болж байгаа юм. Энэ нь маш түргэн хугацаанд хайлж байна гэсэн үг. Жил бүр цас, мөсөн бүрхүүлүүд бага багаар танагдаж дунджаар 40 метр орчим газар цасан бүрхүүлээс ангижирч байгаа аж. Цаг агаарын дулаарлаас гадна бороо ихээр орох болсон нь мөнх цаст уулуудыг хайлуулах шалтгаан болж байгаа. Андын нурууны цас хайлж голын усны төвшин нэмэгдэж байгааг ашиглан усан цахилгаан станцуудыг өргөнөөр ашиглаж байгаа. Гэвч энэ нь урт хугацааны найдвартай эх үүсвэр байж чадахгүйг ч мөн эрдэмтэд хэлж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ