
Бараг хаягдалгүй, экологид ээлтэй цөмийн түлшээр ажилладаг анхны машины эх загвар бий болжээ. Уг машиныг зохион бүтээгчдийн бодож төлөвлөж байгаагаар, хэрэглэж буй материал болон машины техникийн шийдэл нь өдөр бүр унахад 100 жилийн туршид машиндаа засвар хийлгэх гэж сангаа зовохгүй байх боломжийг эзэнд нь олгох ажээ!
Зохион бүтээгчдийн хэсэг цацраг идэвхи султай торий (Thorium) металлыг түлш болгон хэрэглэжээ. Америкийн шинийг санаачлагч Лоуренс Кулесус энэ элементийг хэрэглэх санааг автомашины “Chicago Auto Show” үзэсгэлэн дээр 2009 онд анх дэвшүүлсэн юм. Харин шинийг санаачлагч Чарльз Стивенсон тэргүүтэй “Laser Power Systems” компанийн инженерүүд цөмийн хөдөлгүүрийн үзэл баримтлалыг боловсруулах төдийгүй, түүнийг амжилттай хэрэгжүүлж чадсан байна. Шинэ машин “Cadillac World Thorium Furl” (Cadillac WTF) гэсэн нэр авчээ.
Анх торийг дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж эхлэсэн бөгөөд юу гэвэл үүнийг бусад цацраг идэвхит бодисыг бодвол хамгийн аюулгүй бодист тооцож байсан юм. Зохион бүтээгч эрдэмтдийн тооцоолсноор, нэг грамм торий нь ердийн 30 мянга орчим литр түлшийг амжилттай орлох ажээ. Тэгэхлээр, 8 грамм торий нь машины эзэнд насан туршид нь бүрэн хүрэлцэнэ. Үүнээс гадна, урвалаас ялгарах илүүдэл энерги нь аккумулятор болон бусад төхөөргийг цэнэглэхэд хүрэлцэх юм.
Cadillac WTF нь машины тухай өнөөдрийн төслийг орвонгоор нь эргүүлж чадна. Хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахтай тэмцэх нь шинэ загварын машиныг зохион бүтээхэд хэрэглэсэн стандарт биш шийдлийн зорилго болж байгаа юм. Одоогийн машинууд нь эдэлгээний хугацаа их биш төдийгүй, үйлдвэрлэх, ашиглах, дахин боловсруулах үед экологид сөргөөр нөлөөлдөг. Харин Cadillac-ийн шинэ машиныг бүтэн зуун жилийн туршид дахин цэнэглэхгүй, засварлахгүй байхаар тооцоолон хийжээ.
Машины бүх систем нь бидний мэдэх загваруудаас бас ялгаатай. Торийн энерги нь хүний мэдрэлийн системтэй адилхан ажиллаж, дотоодын бүх программыг хамгийн дээд зэргээр үр нөлөөтэй ажиллуулна. Машины үндсэн зангилаанууд нь машиныг засваргүйгээр бүрэн дүүрэн ажиллуулахын тулд урьдчилан мэдэх аргагүй эвдрэл гарсан тохиолдолд хамгаалалтын үүрэг гүйцэтгэх ажээ.
Шинэ машин нь тал тус бүрдээ 6, нийтдээ 24 дугуйтай аж. Дугуй бүр нь нэлээд нарийхан бөгөөд өөрт нь суулгаж өгсөн индукцийн цахилгаан мотортой ажээ. Ийм дугуйнуудыг солих шаардлагагүйгээр 5 жилд нэг удаа тохируулга хийх хрэрэгтэй болно.
Cadillac WTF машины бүтээц нь өөрөө маш уян хатан бөгөөд машин удирдлагыг хялбар болгон, хүний булчин адил хэлбэр дүрсээ өөрчилж чадна. Жишээ нь, дугуйнуудын өнцөг нь замын гадаргуугаас шалтгаалан өөрчлөгддөг байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс машины реакторыг арын хэсэгт байрлуулжээ.
Хэрвээ торий энергийн эх үүсгэврийн хувиар өөрийгөө эерэг талаас харуулж, харин машин бодитой болвол, цахилгаан энергийн салбарын дэлхийн тэргүүүлэгч нь Австрали, Энэтхэг хоёр болж болох юм. Энэ хоёр орны нутагт манай гаригийн уг металлын бүх ордын нөөцийн 30 орчим хувь нь байдаг ажээ.



С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ