Медведев 2018 оны сонгуульд Путинтэй өрсөлдөхгүй

img

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев  2018 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Владимир Путинтэй  өрсөлдөх нь буруу бөгөөд боломжгүй, учир нь тэд улс төрийн нэг хүчнийх, тиймээс өрсөлдөх нь утга учиргүй юм гэж үзэж байна.  Тэр телевизийн “Bloomderg” сувагт өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. Үүнээс гадна, Сергей Магнитскийн үхлийн шалтгаан, нөхцөл байдлын учрыг олох хэрэгтэй:  “Тэр шоронд нас барсан нь нэн харамсалтай. Тэр мэргэжлийн хуульч  бөгөөд өөрийг нь хөлсөлсөн хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг байсан, тэр үнэний төлөө тэмцэгч биш.  Түүний хэрэг яллах юмуу цагаатгах шийдвэрээр төгсөх эсэхийг би мэдэхгүй. Тэр яагаад шоронд нас барсан чухамхүү тэр шалтгааны учрыг л олох хэрэгтэй. Энэ бол үнэхээр төрийн нэн чухал зорилт мөн” гэж улс төрч мэдэгдэв. Үлдсэн бусад бүх зүйл нь “Оросын нутагт арилжааны үйл ажиллагаагаа зөвтгөхийн тулд зарим иргэний гаргасан улс төржүүлсэн худал яриа юм” гэж Дмитрий Медведев хэлэв. “Энэ хүмүүс Орост актив худалдан, олон төрбум  доллар олж байсан юм.  Харин луйврын үйлдлийг нь  илрүүлсэн тэр агшинд улс төрийн байр суурь баримталсан юм. Тиймээс Магнитскийн нэр төр бол үнэнийг эрэх асуудал биш.  Энэ бол улс төржүүлсэн үйл явц юм.  Энэ нь хэн нэгнийг үхсэн хойно нь буруушааж байгаа хэрэг биш. Ингэх боломжгүй: эрх зүйн субъект алга, гэмт хэрэг ч алга.  Гэхдээ юу болсны учрыг олох хэрэгтэй” гэж ерөнхий сайд хэлсэн байна. “Газпром”-ын монополиос татгалзах тухайд гэвэл, энэ асуултад хариулахын тулд бүх үр дагаврыг тооцоолох хэрэгтэй гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэжээ. “Монополит байдлаас татгалзаж болох юм, яагаад гэвэл манайд хий нийлүүлэх  бие даасан нийлүүлэгчид бий, гэхдээ  бид мөнгөө алдах ёсгүй.  Энэ нь хамгийн гол. Хамгийн түрүүнд мөнгө, бусдынх нь тухай дараа ярьж болно” гэж Медведев хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene putin MEdvedev ryygee ene muu gulug gesen shig l xarj baix shiv. Er ni Oros Xaant uls bolox geed baigaa yum bish yy. Mongoloo l iim bolgochixgyi yumsan. E dee NAmbarvanii yed ch duxsun shyy,
2013-01-24