Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг дуусгавар болгоно

img

БНАСАУ-ын эсрэг дайсагнсан бодлогоо чангатгасан АНУ-ын буруугаар “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц зогслоо”.  Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шийдвэрлэснээс хойш хэдхэн цагийн дараа Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн тараасан БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд ингэж дурджээ. “Ингэснээр зураан талын хэлэлцээ (Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай) болон оролцогчдын 2005 оны есдүгээр сарын 19-ний хамтарсан мэдэгдэл хүчингүй боллоо” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Ийм нөхцөлд БНАСАУ өөрийгөө хамгаалах эрх ашигийн үүднээс цэргийн хүчин чадал, тухайлбал цөмийн тогтоон барих хүчийг зузаатгах арга хэмжээ авна” гэж ГХЯ онцлон тэмдэглэжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл  БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлсэн тогтоолыг  өнгөрсөн мягмар гаригт гаргажээ. Дэлхийн хиймэл дагуултай зөөгч пуужинг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хөөргөсний хариуд энэ тогтоолыг гаргасан юм.  Баримт бичгийг Аюулгүйн Зөвлөлийн бүх 15 байнгын гишүүн,түүний дотор Орос, Хятад улс дэмжсэн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ