
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Куба улсад зочилж ерөнхийлөгч Уго Чавесийг эргэх гэж байна. Гэхдээ түүний айлчлал өнөөдрөөс эхэлж байгаа юм. Тэрбээр ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал нь сайжирсантай холбоотойгоор эргэж, бодит нөхцөл байдалтай танилцаж байгаа нь энэ юм. Энэ долоо хоногоос Уго Чавесийн биеийн байдал харьцангуй сайжирч байгаа бөгөөд хагалгааны дараах хүндэрлийн хамгийн хэцүү үеийг туулж гарч чадсан хэмээн эмч нар хэлж байгаа аж.
Уго Чавесийн мянга мянган дэмжигчид Чавесийн өмсөх дуртай улаан өнгийн цамц өмсөж Каракас хотын төв талбайд цуглан “21-р зууны хувьсгал” хэмээн ерөнхийлөгчөө дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өдгөө 58 настай Венесуэлийн удирдагч ийнхүү дөрөв дэх удаагийн хорт хавдрын мэс засалд ороод байгаа нь энэ юм.
Өнгөрсөн 10-ны өдөр ерөнхийлөгчийн тангаргаа өргөх ёстой байсан ч биеийн байдал муу байсантай холбоотойгоор тангараг өргөх ёслолыг албан ёсоор хойшлуулсан. Харин ерөнхийлөгчийн бие сайжирч байгаа учир түүний эмнэлгээс гарах хугацаа нэлээд дөхсөн гэж эмч нар хэлж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ