Мексикчүүд Франц эмэгтэйг шоронгоос суллав

img

Францын иргэн Флоренс Кассез 2007 онд хүний наймааны хэрэгт холбогдон Мексикийн  шоронд 60 жилийн ял шийтгүүлээд байсан.  Гэтэл хэрэг дахин шалгагдаж түүний гэм буруугүй болохыг тогтоож Мексикийн дээд шүүхээс Флоренсийг шоронгоос суллахаар болжээ. Түүнийг гэм буруугүй байж, хэлмэгдэж зургаан жилийг шоронд өнгөрүүлсэн болохыг тогтоосны үндсэн дээр түүнийг ийнхүү эрх чөлөөтэй болж байгааг зарлаж байна. Одоо хатагтай Флоренс Кассез Мексикийн олон улсын нисэх онгоцны буудал дээр төрөлх Францруугаа нисэхээр нислэгээ хүлээж байгаа аж. Түүний ээж болон гэрийнхэн нь охиноо хүлээж байгаа бөгөөд Францын телевизэд өгсөн ярилцлагдаа “ Би энэ бүхэн үнэхээр болж байгаад итгэж чадахгүй байна. Шударга ёс бүр мөсөн алга болчихоогүй байгаад баяртай байна” гэжээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр хатагтай Флоренстой утсаар холбогдсон юм. Харин энэ үйл явдал Мексикийн шүүхийн түүхэнд анх удаа болж байгаа юм.   Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

алуурчин мексикүүд энэ гэмгүй эмэгтэйд төлбөрөө төлөө
2013-01-25