
Нийслэлийн Иргэний танхимд ээлжит хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, ”Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр зэрэг асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Захирагчийн албаныхан холбогдох төслүүдийг танилцуулж, хоггүй цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн орчин бүрдсэн ая тухтай хот, дүүрэг хороо, гудамж болох үйл ажиллагаанд иргэн таны саналыг тусгах юм. Хэлэлцүүлэг маргааш 10.00 цагт “Нийслэлийн иргэний танхим”-д болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ