Хөлбөмбөг: Чэлси Английн Лигийн цомоос мултарлаа
Английн Лигийн цомын хагас шигшээгийн эхний тоглолт “Астон Вилла” – “Брэдфорд Сити” – гийн хооронд болж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Брэдфорд Сити” финалд шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. “Станфорд Бриж” – д болсон эхний тоглолтонд Б.Ивановичийн өгсөн “оновчтой” дамжуулалтыг Мичу болон Грэм чулуу болгосноор “Хунгууд” 2:0 – ээр хошуучилсан билээ Ингээд хагас шигшээгийн хариу тоглолт “Свонси” – гийн “Либерти” цэнгэлдэхэд боллоо. “Свонси”: Г.Треммель, А.Ранхель, Э.Уилъямс, Чико, Б.Дэвис, Л.Бриттон, де Гузман, Ки Су Ён, У.Рутлэж, П.Эрнандес, Мичу “Чэлси”: Чех, С.Аспиликуэтта, Б.Иванович, Г.Кэхилл, Э.Коул, Рамирес, Лампард, Азар, Оскар, Мата, Ба Тоглолт эхлээд 9’ – нд “Свонси” – гийн Мичу гоол оруулах сайхан боломж гаргасан ч Чех багаа аварлаа. 23’ – нд Рамирес 16 – гийн шугамны гаднаас цохисон ч “Свонси” – гийн хаалгач бөмбөгийг аюулгүй болголоо. Тоглолтын II үе өнгөрөөд аль аль нь аюул тарихаар довтолгоон хийсэнгүй. 73’ – нд Матагийн 20 орчим метрээс цохисон бөмбөгийг Г.Треммель амжилттай хаалаа. Ингээд 78’ – нд бөмбөг хажуугийн шугамаар гарахад бөмбөг зөөгч хүү бөмбөгийг өгөхгүй удсанд уурссан Азар хүүгийн хавирга руу өшиглөн спортын бус алдаа гарган, улаан хуудас авч талбайгаас хөөгдлөө.
10 – уулаа үлдсэн тэд үлдсэн хугацаанд тоглолтын үр дүнд нөлөөлөхөөр юу ч хийж чадсангүй 0 – 0 ээр тоглолт өндөрлөж, “Свонси” өөрийн 100 жилийн түүхэндээ анх удаа Английн Лигийн цомын финалд шалгарлаа. Азарын хийсэн үйлдэлд нь Английн Хөлбөмбөгийн Холбоо 5 тоглолтонд оролцох эрхийг нь хасах шийтгэл оноож магадгүй байна.
“Свонси” - “Брэдфорд Сити” – гийн тоглолт 2 – р сарын 24 – нд “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд хожсон баг нь Европа Лигт орох эрхийг өөрийн болгоно.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ