Шашин шүтэхүй

img

Түүхийн хуудас газар нутаг, эд баялаг, эрх мэдэл, гоо бүсгүйн төлөө хүн төрөлхтөн хоорондоо тулалдаж ирсэн баримтаар арвин. Монголын эзэнт гүрэн хамгийн том газар нутгийг эзлэн их гүрнийг цогцлоож чадсан бөгөөд олон үндэстнийг өөрсдийн мэдэл дор зангидаж чадсан нь шашны эрх чөлөөг олгосонтой холбоотой гэж үздэг. Монголчуудын язгуур шашин нь бөө мөргөл. Бөө мөргөлийн хажуугаар шашны урсгалууд оршин байсан нь баримтаар илэрхий.

Бүр 12-р зууны үед монголын хамгийн том хоёр аймаг Хэрэйд, Найман христос шашинтан байжээ. Монголын байлдан дагуулалт хүчирхэгжих тусам шинэ соёл, шинэ шашинтай танилцаж байлаа. Монгол язгууртнууд ямар нэгэн шашныг шүтэх эсэхийг хүчээр тулгадаггүй байсан нь хүний итгэл үнэмшил ямар их үнэ цэнэтэй болохыг мэддэг байжээ. Тухайн үед Христосын шашны яг ямар чиглэл урсгал оршиж байсан нь тодорхойгүй. Түүхийн хэд хэдэн сурвалж бичигт Христосын мөргөлтөн гэж бичсэн байна. Гэхдээ энэ үеийн монголчууд ерөнхийдөө бөө мөргөлтөн байлаа. Бөө мөргөл бусад шашин шүтлэгээс ихээхэн ялгаатай. Нэр бүхий үүсгэгчийг магтан дуулдаггүй, ном сурах бичиг болох олон сургаал номлолгүй шууд онгоор дамжуулан тэнгэрээс мэдээлэл авдаг.

Буддын шашин

Бөө мөргөлийн дараа монголд хүчтэй ноёрхсон шашин бол Буддизм. Манжийн төрийн бодлогоор монголыг устгах зорилготой хүчээр экспортолсон шашин гэж үзэх хүмүүс одоо үед бий. Буддын шашин монголд гурван үе шаттайгаар нэвтэрсэн. Эхний үе нь Модун Шаньюй хааны үе байж болох цөөн баримт байдаг. 1600-д оны дунд үед хамруулан ойлгох бөгөөд мунхруулах, хүчээр түрэн оруулах зорилгогүй байсан. Энэ нь  1578 онд Содном Жамц Монголд ирж, Алтан хааны багш болсон гэх баримтаар батлагдана. Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмэдийн Алтан хан  далай лам хэмээх цол бий болгожээ. Шарын шашныг төрийн шашин болгосноос хойш өнөөдрийг хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ. Ямар ч зорилготой байсан Буддын шашин өнөөг хүртэл Монголчуудын гол шашин байсаар байна.

Христын шашин

Уг шашин нь европчуудын гол шашин . Христын шашин бусад шашинаас ялгарах гол онцлог нь бүтээгч эзнээ магтан дуулдаг. Ертөнцөд нэг л бурхан байдаг гэж номлодог. Монголд 1990-ээд оноос эрчимтэй экспортлогдсон шашин. Хандивлагчид ихтэй уг шашны номлогчид дэлхий нийтээр өөрсдийн шашныг дэлгэрүүлэхийг хүсдэг. Христын болон лалын шашинтай улсууд шашны мөргөлдөөнийг зуун дамжин хийсэн нь анхаарал татмаар. Чухам юуны төлөө гэсэн  асуулт толгойд эргэлдэнэ. Шашнаар дамжуулж төрийн эрхийг барих, ард түмнийг хүлцэнгүй дорой байлгах зорилготой байсан гэж шашин судлаачид үздэг. Христын шашны номлогчид өөрсдийн шашныг монголд экспорлосоноор ямар ашигтай вэ?

Итгэл үнэмшлээ бусдад таниулах, өрнийн соёлыг шашнаар дамжуулан түгээх зорилготой байж болох. Ямартай ч Христын шашны гол сургаал нь хойд насны тухай ойлголт байдаг. Энэ насаа бурханы хүүгийн төлөө зүтгэж, сургааль номлолыг нь дагаснаар хойд насандаа бурханы  уг сургаалд хэт итгэсэн өсвөр насныхан, амьдралд итгэлгүй болсон хүмүүс амиа хорлох явдал цөөнгүй гарч байсан. Христын шашны  Мүүний урсгал нь  бие биесээ огт харж байгаагүй хоёр хүнийг хооронд нь гэрлүүлэх, гэрлэсэн хосууд гурван жил сүмээс гадуур уулзаж, гар утсаар ярьж болохгүй. Хүнийг дахин төрүүлнэ хэмээн амьд хүнийг шороогоор булж дараа нь ухаж гаргах зэрэг  гаж гэмээр заншлыг үйлддэг. Мүүний шашны сургаалд итгэгч нь нийгмийн бүх үйл явдал,  эцэг эх, найз нөхдөөсөө хүртэл тусгаарлагддаг. Ойр дотны бүх хүмүүс өөрийг нь ойлгохгүй байгаа учир муу ёрын сүнс шүглэсэн хэмээн үзэж Мүүний урсгалын номлогчийг аав, эхнэрийг нь ээж гэж бодно. Сүмийн цуглаанчдаа гэр бүл гэж үзнэ. Итгэгчдийнх нь хувьд үнэн санагдах энэ зан үйл нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Хүний итгэл үнэмшлийг хаан боогдуулж, зан үйлийг хязгаарлаж болохгүй ч зөв гэхийн аргагүй номлол сургаалийг дагах нь таны ухааны нүдийг сохлож буй хэрэг. Шашин эртнээсээ улс төр, үзэл бодлыг хянах, өөрчлөх, уусгах  зорилготой экспортлогдож ирсэн. Иймд даяаршлагдаж байгаа нийгмийн үзэл суртлын их далайд хөлөө алдахгүй байх нь чухал.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haraal id gej uhsen hatsanii chini burhan chutgur gej bdiin medrel muutai humuusiin hiideg ajil bol shashin shdee
2013-01-28
jms:
Ertunts bolon hun herhen bui bolsoniig shinjleh uhaan ch olon shashun ch guitset tailbarlaj chadahgui muhardald baigaa shuudee.Tegeheer tom bagagui, bayan hoosongui bugd l amidral zovlondoo tuurten udur honog unguruuj zovohooroo Burhan baidag geed, tsadahaaraa Burhan baidaggui geed l yavj baigaa shdee.Ene olon shashin Burhan baidag geed olon zuun say huniig daguulaad baihiig bodohod baidag baih. Gehdee neg uu nileen hed uu gedegt tanii bungur zurh setgel chini heleh baihdaa.
2013-01-28
Зочин:
Хамгийн том 2 аймаг Хэрэйд, Найман байсан бол дандаа казак үндэстэнүүд байсан байна. Ислам шашинтан. Чингис хаан Улааны шашинтан байсан. Шарын шашин Төвд,Манжаас сүүлд эрчимтэй орж ирсэн. Бид тэр шашны номлолоор одоо сар шинэ хийж байна. Шашин бол хар тамхи гэж хэн хэллээ. Хүн өөрийгөө шүтэж бай.
2013-01-27
Бямбаа:
Хүн яагаад элдэв шашин,бурханд итгэж шүтдэг юм бэ? Мөн яагаад нэг шашныг нөгөөхийнх дээр тавьдаг юм бол? Танд айх айдас үгүй бол тэдгээр хараагүй, үзээгүй зүйлсийг та тахин шүтэх үү? Бидний зүрх сэтгэлд хайр биш айдас, хар амин хувиа бодсон сэтгэл оршин байгаа цагт хий хоосон зүйл бурхан, буг чөтгөрт итгэх нь зүй ёсны хэрэг биш үү? Монголчууд бидэнд сэтгэлзүйн том өөрчлөлт хэрэгтэй.
2013-01-27
aaa:
Бид оюун ухааны том эрин эхэлсэн оюун ухааны дэвшлийн он цагт ажиллаж амьдарч байна. Тэгээд христ шүтээд дэлхий хавтгай, нар дэлхийг тойрдог, ертөнцийн эзэн дэлхийг бүтээсэн, хүнийг шавраар бүтээсэн гэх мэтийн үлгэрт итгэнэ гэж байхгүй ш дээ. Дэлхий дээр бурхан дэлхийг бүтээсэн гэж дунд сургуульд нь заадаг 5 хоцрогдсон исламын улс байдаг бол европт ганц ч ийм улс байхгүй. Буддын шашин бурхан дэлхийг бүтээгээгүй ,байгалын жам ёсоороо үүсэж мөхөж байдаг ,хүний жаргах зовох өөрөөс нь хамааралтай гэх мэтээр шинжлэх ухаантай нийцэх номлолтой.
2013-01-27
хөх тэнгэр:
Библид бичсэнээр Исүсд итгээгүй нэгэн үхээд мөнхийн галд шатах болно гэдэг. Монголчууд олон үеийн турш бөөгийн болон буддын шашин шүтэж ирсэн. Тэгэхээр их Чингэс хаанаасаа авхуулаад бидний өвөг дээдэс удам судраараа улс гүрнээрээ одоо хүртэл нөгөө тамд нь буцлаж байдаг болж таараад байгаа юм. Христэд итгэгч нар одоо болио. Шинжлэх ухаан хөгжилд шахагдаад үүссэн газраа мөхөж байгаа шашнаа битгий элдэв янзийн аргаар сурталчлаад бай.
2013-01-26
fff:
христийн шашин арай дэндүү мунхаруудж байна аа. Ямар сайндаа хүүхэд Чингис хаааны зургийг Христийнх гэж хэлж байхав.
2013-01-26