Хоёр хүн гэмтэж хоёр хүн нас баржээ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Tiger” шар айрагны үйлдвэрийн урд автозам дээр 06-56 УНЦ улсын дугаартай “Verna accent” маркийн суудлын автомашин, 06-28 УНЦ улсын дугаартай “Toyota corolla” маркийн суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Д гэх 39 настай, эмэгтэй хавчуулагдан, хүндэвтэр гэмтсэн байна. Уг дуудлагын дагуу  “Шуурхай бүлэг 105”-ын тасаг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлсэн өгчээ. Мөн  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Замын цагдаагийн газрын урд автозамын уулзвар дээр 06-96 УНА улсын дугаартай “Toyota crown” маркийн суудлын автомашин, 05-50 УБИ улсын дугаартай “Toyota cresta” маркийн суудлын автомашинтай мөргөлдөж иргэн О хавчуулагдан биеийн байдал хүнд байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчид, 35-40 насны нэр хаяг нь тодорхойгүй эмэгтэй, эрэгтэй 2 хүн нас барсан байсныг “Шуурхай бүлэг 105”-ын тасаг гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ