Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Дорнод Монголын болон Дарьгангийн тал нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын сав газраар 15-20 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. Улаанбаатарт хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ