
Нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр ээлжит нээлттэй хэлэлцүүлэг болно. Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, ”Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцүүлгийн үеэр Захирагчийн албаныхан холбогдох төслүүдийг танилцуулж, хоггүй цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн орчин бүрдсэн ая тухтай хот, дүүрэг хороо, гудамж болох үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгах юм. Хэлэлцүүлэг 10.00 цагт “Нийслэлийн иргэний танхим”-д эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ