
Мягмар гаригийн орой өдгөө чөлөөт агентийн статустай яваа Английн хөлбөмбөгийн шигшээ багийн экс ахлагч Дэвид Бекхэм “Чэлси” багийн бэлтгэлийн бааз дээр очиж U-14 багийн төлөө тоглож байгаа өөрийн хүү Брүклины тоглолтыг сонирхсон байна. Өдгөө 37 настай Бекхэм шинэ багийн эрэл хайгуулд гараад байгаа билээ. Гэхдээ ахмад тамирчин ямар ч тохиолдолд түүний гэр бүл Лондон хотод амьдрах болно гэдгийг шийдсэн аж.
Түүний 13 настай хүү Брүклин өөрийн алдартай аавын замналаар явахыг хүсч байгаа юм. Өнгөрөгч мягмар гарагт Брүклиныг цэнхэрүүдийн өсвөр үеийн багт шалгаж үзэхээр урьжээ. Өмнө нь бага Бекхэм аавынхаа тоглож байсан “ЛА Гэлакси” багийн академид суралцаж байсан бөгөөд одоо Лондонд шинэ баг хайж байгаа гэнэ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ