Хамгаалалтын албаныхныг шийтгэнэ

img

Болгарын түрэг цөөнхийн ашиг сонирхлыг төлөөлдөг “Эрх, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн” намын экс тэргүүн Ахмед Доганыг халдлагаас урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн Болгарын тусгай албадын ажилтнуудыг шийтгэхээр болжээ. Энэхүү шийтгэлийг өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг сахин хамгаалдаг Болгарын Үндэсний хамгаалалтын албаны зургаан ажилтан хүлээх юм. Хамгийн өндөр цолтой нь хурандаа Красимир Станчев гэнэ. Тэрбээр олон нийтийн үйл ажиллагаанд оролцогчид, гадаадын зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хамгаалдаг нэгтгэлийг удирддаг аж. Түүнчлэн хоёр бүлгийн удирдагч хариуцлага хүлээнэ. Дээр нь хамгаалалтын албаны гурван ажилтан нэмэгдэх юм. Өнөөдөр Үндэсний хамгаалалтын албаны дарга генерал Тодор Кожейков хариуцлага алдсан ажилтнууд ямар шийтгэл хүлээхийг албан ёсоор зарлах гэнэ. Тус албаны ажилтнууд “Эрх, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн” намын бага хурал дээр очсон парламентын гишүүдийн аюулгүй байдлыг хангах ёстой байжээ. Сөрөг хүчин Кожейковыг огцруулахыг шаардсан боловч энэ нь магадлал багатай зүйл юм. Нэгдүгээр сарын 19-нд Софи хотноо намынх нь бага хурал болж байх үеэр Ахмед Доган руу халдсан билээ. Түүнийг үг хэлж байх үеэр тайзан дээр 25 настай түрэг үндэстэн Октай Энимехмедов гарч иржээ. Аюулгүй албаныхан түүнийг цаг алдалгүй буулган авч чадсан тул тэр залуу улс төрч эрд ноцтой хохирол учруулж чадаагүй юм. Уг залуу энэ үйл ажиллагаанд оролцохоор Бургас хотоос ирэхдээ хийн гар буугаар зэвсэглэсэн байлаа. Ойрын зайнаас түүгээр буудвал ноцтой бэртэл учруулж болох байсан аж. http://youtu.be/TmL1ncv1Q3c Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AX:
za manaahan suraltsaach manaah yamar hamgaalalt tai bish gants neg ih ideed bga lalruudiig yag inged gatsahgui geer unagaachih yumsan daa kkkkkkkkk sain erchuudee
2013-01-29
kkk:
uhsentee ylgaa yu bna 2 buudlaashd daanch buun ajilsangui buun buudsan bol 2 buudukaad nam nam
2013-01-26
Монголын нусгай албаныхан бол салаавчтай л үзэлцдэг
2013-01-25
hmm:
muusain yumnuud ard tumniihee omno unen nuur tsaraigaa gargasan bnda
2013-01-25
Bas l ovoo teneg garuud yum daa buudaj bgaa ni ch ter zodoj bgaanuud ni ch ter
2013-01-25