
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 11.00 цагаас товлогджээ. Түүнд эрүүгийн хуулийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр ял төлөвлөөд буй юм. Шүүх хурлыг Ч.Отгонбаяр даргалах бол улсын яллагчаар Н.Отгонцэцэг, өмгөөлөгчөөр Б.Энхтулга, М.Хувцагаан, Б.Хишигбаатар нар оролцоно.
Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэж үзэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ