
Оцон шувуунуудын нуруун дээр бэхлэж өгсөн бичил хэмжээтэй видеокамеруудын тусламжтайгаар энэ хөөрхөн бөгөөд эв хавгүй амьтны сонирхолтой дүрс бичлэгийг хийж дөнгөсөн байна. Газар дээр эв хавгүй харагддаг энэ амьтан усан дор бол хурдан шаламгай, хайр найргүй араатан болчихдог гэнэ шүү.
Тэд секундэд бичил хэлбэртэй хавчны төрлийн амьтан хоёрыг залгидаг бөгөөд бичлэг хийгдсэн 88 минутын хугацаанд нэг оцон шувуу 244 ширхэг бичил хавч, 33 загас идэж дөнгөсөн аж. Нэг нь ч тэднээс зугтаж чадаагүй гэнэ. Бичлэгт оролцсон гол баатрууд бол Антарктид тив дээр амьдардаг Адель оцон шувуунууд билээ. Тэд гүехэн болон гүнзгий усанд шумбан хоол хүнсээ олж иддэг байна. Сүрэг загас, бичил хавчнуудын дундуур шунган орохдоо тэд аваа маш шаламгай хийдэг аж.
http://youtu.be/lso3A3Zuhb4
СЭТГЭГДЭЛ БИЧИХ