Б.Лхагвасүрэн: Монголчууд бүгдээрээ эрхэм гэдэг нь үнэн, гэхдээ...

img

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд өчигдөр Залуу зохиолчдын холбооноос гэрт нь зочилж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа. Нэрт зохиолчийн үг бүр амттай, үнэ цэнэтэй байсныг энд дурьдах ёстой. Монголын уран зохиолын түүчээ болсон тэрээр өдөрт хоёр гурван мөр бичихгүй сууж чаддаггүй гэдэг. Тиймдээ эл эрхэм одоо бүжгийн жүжиг, бас ном бичиж  байгаа аж.

-Уран зохиол уншигчдыг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Тиймээс соён гэгээрүүлэх тал дээр залуу зохиолчид нийгэмд юу хүргэхийг зорьж хийх ёстой юм бол?

-Би яруу найрагчийг зовлонгоо тоочдог хүмүүс гэж боддоггүй. Яагаад гэвэл өөрөөсөө гарсан тархины гэрлээ бусдын тархинд тусгахыг соён гэгээрүүлэх гэж яриад байгаа юм. Тэртэй тэргүй яруу найраг өөрөө тансаг учраас яруу найргийг бичиж л чадсан бол тэр нь эргээд гэрэл гэгээ өгч л таарна. Тийм учраас залуу уран бүтээлчид чанарт л анхаарах ёстой.

Өрнийн урсгалууд хэдийнэ буурал болсон.Тэр буурал урсгалуудыг өнөөдөр шинэ юм шиг авчирчихаад шинэ юм шиг үзэж түүгээрээ түрий барьж хашгичих нь тийм сайн зүйл. Яруу найраг гэдгийн мөн чанар, ерөнхий зарчим нь уламжлалтайгаа хадгалагдсаар л байгаа шүү дээ. Тийм учраас янз бүрийн урсгалуудаар бичиж, задарч тэсрэг. Ганцхан тэр нь өөрийнх нь бодсон эцсийн тууль, хүмүүсийн хүлээж байсан тууль хоёрын уулзвар байх ёстой. Үүнийг би соён гэгээрүүлэх гэж үздэг. Гэхдээ хүн өөрийгөө ойлголгүй байж байгаад л нас эцэслэдэг юм гэнэ лээ. Тийм учраас яруу найрагчдыг эрт өөрийгөө битгий ойлгоосой гэж боддог. Бичиж байхдаа би байна уу гэхээс, бичсэн хойноо чи л болдог байхгүй юу. Би залуу зохиолчдоо олшрох тусам баярладаг. Ер нь миний амьдрал өөрийнхөө бүтээлийг сонсохоос илүү бусдыг сонсох нь их байсан. Одоо эргээд бодоход цэнэглэгдэж явсан он цагийн  минь зөв нь тэр байж дээ гэж боддог юм. Ер нь миний яруу найргийн залуу нас тийм амар байгаагүй. Учир нь 1962 онд анхны шүлгээ хэвлүүлээд  20 жилийн дараа номоо хэвлүүлж байлаа. Гэхдээ ахмадуудаас залуучууддаа үзүүлэх хүндлэл гэж байдаг юм. Бид энэ тал дээр хичээж явдаг. Залуу зохиолчид надад номоо авчирч өгдөг. Би тэдний бүтээлийг чадлаараа уншдаг. Яагаад гэвэл тэдний шинээр хэлсэн зүйлийг би давхардаад хэлчихвий гэж айдаг. Хүний шүлгийн мөр миний шүлгэнд явж байх вий гэхээс би насаараа айж яваа хүн. Тодотгол ч ялгаагүй. Хүний тодотгол миний шүлгэнд битгий байгаасай гэж насаараа айж яваад ирсэн хүн. Залуу зохиолчгэдэг давтамж биш, шинэ зүйл. Тийм учраас залуу зохиолч гэдэг үгийн цаана шинэ гэдэг үг залуугаасаа илүү агуулга хадгалах ёстой гэж ойлгож байгаасай гэж боддог. Залуу зохиолчдод миний нэмэр болно гэж юу байхав. Үхэн үхтэлээ сайн юм хийх юмсан, чанартай юм хийх юмсан гэсэн холын үлгэр байж байгаад дуусах юмсан даа гэж боддог хүн дээ. Яагаад гэвэл  хожмын уураг тархи урьдын уураг тархиараа заалгадаггүй, зөвхөн уламжлалыг авч явдаг. Тийм учраас уламжлалд их хүндэтгэлтэй хандаж, уламжлалын өмнө сөгдөж яваарай гэж хэлэх байна.

-Нэгэн том зохиолч залуу зохиолч, ахмад зохиолчдын хоорондын холбоо 1990 он гарсаар жаахан саармагжсан гэж ярьж байхыг нь сонссон. Таныхаар?

-Үгүй ээ. Залуу зохиолчид ахмад зохиолчдоосоо холдож гэнээ гэж бихувьдаа хэлж чадахгүй. Яагаад гэвэл би тэд нарыг анзааран уншиж байгаа, та нар биднийг уншиж байгаа учраас бид хол байгаагүй. Бие биенээ уншиж чагнаж, бие биесийнхээ сургийг сонсч, бие биесээ хайрлаж байсан. Гэхдээ ойр байна гээд янаглаад, хамт архи  уугаад хуйлраад сүүл од шиг явалтай нь биш дээ. Би тийм байх дургүй. Бид оюун ухааны том эрин эхэлсэн оюун ухааны дэвшлийн он цагт ажиллаж амьдарч байгаа учраас энэ талаар ярих шаардлагагүй. Бид ойрхон амьд холбоотой байсан. Энэ дашрамд залуу зохиолчдыг ил далд нэг үгтэй яваасай гэж хатуу захимаар байна. Дүгнэлт  өгөхөөсөө өмнө биширч уншаад,хэрэгтэйг нь аваад хэрэггүй нь гээ. Түүнийгээ ярьж явах нь  онц биш. Тэгвэл бидний үе хойч үедээ муу хэлэгдэх учиргүй.

-Ахмад үеийн зохиолчид маань гарын шавь олонтой байдаг. Таны хувьд?

-Миний бодлоор хөлийн шавь гэдэг нь архинд явуулдаг шавь, гарын шавь гэдэг нь согтохоороо хөтөлдөг шавийг хэлдэх байх. Харин би хувьдаа тархины шавьтай байх юмсан гэж боддог. Би МЗЭ-даргаар ажиллаж байхдаа 13 хүүхэд Багшийн дээд  сургуульд оруулж байсан болохоор олон шавьтай хүн. Намайг зарим нь номгүй байж шавьтай, цалингүй байж LD татдаг гэж  шоглодог л байлаа.

-Уран зохиолын төрөл урсгал олширч байна. Үүгээрээ хоорондоо хуваагдаад байх нь ямар байдаг юм бол?

-Ямар урсгалаар нь бичих нь хүний эрх. Хичнээн ч урсгалаар бичиж болно.  Гагцхүү өөрийнхөө барьсан чиглэлээр бусдыг ноёлох ёстой гэсэн дарангуйлал явуулж болохгүй. Тухайлбал миний хүү надтай адил шүлэг огт бичдэггүй. Битүүнд нь маш их баярладаг.

-Бас залуу зохиолчдын бүтээл дотоод сэтгэлээсээ ундраад бодит зүйлтэйгээ  холбогдож өгөхгүй байна гэх нь бий?

-Би шүлэг болгоныг дотроосоо гардаг  гэж боддог. Гэхдээ ард түмэн тэднээс сэтгэлгээний гүнзгийрэл нэхээд байгаа юм болов уу. Тэнэг байж ухаантай царайлах шиг гутамшиг байхгүй.

-Танайх өнөр өтгөн ам бүлтэй. Гэхдээ таныг Хасартаа илүү гэдэг?

 -Миний хүү их л зүггүй хүн дээ. Ямар сайндаа л фейсбүктээ энэ хүнийг эхнэртэй нь хамт санаж байна гэж бичиж байхав дээ. /намайг хэлж байгаа юм/. Одоо Америкт байгаа. Би найман хүүхэдтэй. Надад дагавар хүүхэд байхгүй, дагавар шүлэг байхгүй. Тиймээс хүүхэд болгондоо хайртай. Хүүгээ саналгүй яахав. Отгон хүүгээ Хасараас илүү эрхлүүлнэ. Ач зээ нараа хэзээ ч алгадаж зэмлэж үзээгүй.

-Та бас зурдаг. Үүнийгээ яруу найрагтайгаа хэрхэн холбож үздэг вэ?

-Намайг дүрслэл ихтэй бичдэг гэж шүүмжилдэг байсан. Энэ бол миний зураг зурдагтай холбоотой байсан байх. Би ч өөрийнхөө үеийн яруу найрагчдын зургийг ихэнхийг нь зурсан. Хэдэн хүүхдээ тэжээх гэж намын кабинет, сонгуулийн байрыг тохижуулах гээд олон зураг зурсан даа. Бас хүүтэйгээ хамт тосон буд¬гийн хэдэн зургаараа үзэсгэлэн гаргасан. Харин одоо тэтгэвэртээ байгаа юм чинь зургаа зурна гэж бодож байгаа. Гэхдээ сонирхогчийн хэмжээнд зурах нь дэмий. Сайн мэрийж байгаад ганц хоёр чамбай зураг зуръя гэж бодож байна. Миний нэг  хайртай зургийг ерөнхий сайд асан С.Баяр авч гэртээ тавьсан. Энэ мэтийн бодлогын чанартай зурагзурвал болж л байна. Би бодсоноо зурдаг, миний зураач хүүхдүүд харснаа зурдаг.

-Таны хөтөлж байгаа “Монгол тулгатны 100 эрхэм”нэвтрүүлэг  үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа шүү дээ?

-Хэдэн хүн санаа нийлээд энэ төслийг хийж байгаа. Монголчууд бүгдээрээ эрхэм гэдэг үнэн. Гэхдээ эрхмийн дээд гэж байдаг. Тийм хүмүүсээ амьд ахуйд  нь архивын зураг, хадгалагдаж байгаа дурсгалт зүйлүүдтэй нь түүхийг нь үлдээчихье гэж бодож хийж байгаа. Энэ нэвтрүүлгийн талаар ямар ч шүүмж сонссон цаашдаа хийнэ. Хуцах нь хуцаж л байг, улих нь ульж л байг, гаслах нь гаслаж л байг. Бид хэдэн зөвлөлөөрөө хэлэлцээд хүмүүсээ сонгоод оролцуулдаг юм. Сүүдэргүй чулуу гэж хорвоод байхгүй. Түүн шиг хүмүүс  оролцуулъя гэсэн хүмүүсийн маань сүүдрийг нь л түрүүлж их ярих юм. Монголчууд уг нь гэрэл гэгээгээрээ сүүдрээ идэж ирсэн. Гэтэл сүүдрээ идэж амьдарч байгаа юм уу гэж гутаж байна.

-Та “Болор цом” наадам дээр харагдсангүй. Одоо “Алтан өд” наадамд очно биз?

-Би “Алтан өд” наадам дээр очиж чадахгүй. Зарим хүний хардгаар “Алтан өд” гэж унасан өд байлгүй дээ. Монголын зохиолчдын хороо энэ ажлыг гүйцэтгэх гэж их хичээж ажиллаж байгаа нь харагддаг. Гэвч оюуны бүтээлд хандах хандлага даанч дорой байна.

-Та нэвтрүүлэгтээ оролцуулсан хүнийг яаж ингэж сэтгэлийг нь уудалж, хөдөлгөж  яриулж чадаж байна вэ?

-Би оролцож байгаа хүмүүсийг сайн яриулах гэж ам руу нь гараа хийдэггүй. Харин сэтгэл рүү нь өнгийдөг байх. Хүнд сэтгэлээ өгвөөс хүн хариуд нь сэтгэлээ өгдөг учраас ийм харьцаан дээр тогтож байгаа байх гэж бодож байна.

-Хамтран хөтлөгч  П.Анужингийн талаар юу хэлэх вэ?

-Анужин бол ухаантай хүүхэд. Сэтгүүл зүйд огт хамааралгүй, олон улсын хуульч мэргэжилтэй хүүхэд шүү дээ. Тэгээд л энэ нэвтрүүлгээр гарч ирлээ. Сүрхий суралцаж байгаа. Ер нь хүн суурь ухаан, ерөнхий боловсрол тал бүрийн мэдлэгтэй байх нь хүнд хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Зарим зүйл дээр илт ялгарам харагддаг. Сайн охин.

-Та нэлээд зөвлөнө биз?

- Зөвлөлгүй яахав. Би загнана, уурлана. Тэгсэн хэрнээ бид амархан ойлголцож үгээ олно.

-Залуучууд өнөөдөр хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээнд автаж ном уншихаа больсон гэх шүүмжлэл нэлээд байгаа?

-Хүн төрөлхтөн өөрийнхөө хөгжил дэвшилд хоёр зүйлд залгиулж үхэх байх гэж сэтгэл зовдог. Нэгдүгээрт хүн чанар, хоёрдугаарт оюун ухаанаа булаацалддаг байх гэж боддог. Дээр нь тархиа дэндүү  хөгжил дэвшилд булаалгаж байна. Миний хувьд гараараа шүлэг бичих нь компьютерт бичсэнээс хамаагүй дээр байдаг. Эгэл жирийн зүйлүүдээ гараараа үйлдээсэй гэж боддог. Бүхий л зүйлийг интернэтээс авч байна. Одоо яахав дээ, дэлхийн оюун ухааны хөгжил ийм хол яваад байгаа болохоор дагахаас өөр аргагүй. Гэхдээ гар бичмэл хязгааргүй үнэтэй болох цаг ирэх байх гэж боддог.

-Тэгэхээр та хөгжилд шүүмжлэлтэй ханддаг гэсэн үг үү?

-Жаахан шүүмжлэлтэй ханддаг тал бий. Залуу нас юм бүхнийг дайрч өнгөрдөг учраас цаг нь болохоор өөрсдөө ойлгох байх аа. Гэхдээ ойлгох юмны тухай өнөөдөр дүгнэж хэлнэ гэдэг зөнөсөн хүний үг.

-Та жүжиг бичиж байгаа гэсэн. Ямар утга агуулгатай жүжиг вэ?

-Жүжиг гэдэг өөрөө агуулга, өрнөл үйл явдалтайгаа өрнөдөг. Би хаана ч явсан бүтээлээ бодож явдаг. Өдөрт хоёр гурван мөр тавихгүй сууж чаддаггүй. Цагаан сарын дараа Америк явна.

-Удахгүй цагаан сар болно.Та хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Миний багад цагаан сар тас гээд л ирдэг болох ёсоороо болоод л өнгөрдөг  байлаа. Түүнээс өнөөдрийнх шиг тэгж хийх ёстой, ингэж хийх ёстой гэж урьдчилж зааж сүр дуулиан болж байсангүй. Би хувьдаа яаж цагаан сараар баярлаж, яаж ахмадуудаа бас хүүхдүүдээ хүндлэх вэ гэдгээ төрөөр заалгахгүй.

Д.Нэргүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mgl:
Sigal Hurelsuh 2 yaasan gej Mongol tulgatnii 100 erhemiin toond ordog bilee. Tuunii orond Halimag Uvurmongol Tuva Buriad geed jinhene Mongol tuurgatan bas tuunii dotorhi erhemuud baihgui bil uu
2013-01-28
Хөтлөгч эь уйлаад байвал “Одоогийн ток шоу”, оролцогч нь уйлаад байвал “Монгол туургатны 100 эрхэм”, ерөөсөө хэн нэгэн уйлахгүй байвал “Нандиагийн ток шоу”. Мөнгө, нулимсанд живсэн Лхагвасүрэн, Ануужин.ha ha ha ha ha yasan unen ug be? ha ha ha estoi 1saihan ineelee onigoo yu ha ha ha
2013-01-27
khaan:
Baast guaitai hiisen nevtruuleg deer ta jaahan hainga, ul tooson, neg tiimerhuu bsan shuu. Shalig ch yum shig,..Gehdee hundeldegee taniig
2013-01-26
nbv:
Д.Ганхуяг сайд аа, Геологийн төв лаборатори руу эргээд нэг хар даа....ene niitleliig unshaarai.batjargal gej nohoriin tuhai hagas hugasiin bichej.ene nohoriig shahalgaj shorondon yvuulah zag bolsoon.labortariin gazariig zaraad duussan.hvn muutai hogiin novsh baidag ym...ter shorondoo ochij vhvel taarna.oortein taarahgvi ulsuudaa bvgdiin halsan,baiguulagiin bvh horongiig zarj duusagsan daa...SAIDAA SHALGA.nam dagsan luivarchidaas salay.
2013-01-26
bodol:
hutlugch ni l bolohoos produser nairuulagch ni bish shuu dee .Hurelsukh tend orsonooroo uuruu l hohirson baih abarag anti pr bolson ni unen .Avarga orood yamar hel am bolov ataman uuriinhee orson umiig uzdeg bailgui hun yaj handaj ba gej commentuudiig sonirhdog l baih . Tegeed um bodoo bailgui dee. Ene chini chimeegui murtluu zevuun chimhelt bolj baigaa um .zodohiin muu chimheh gedeg baihaa. Lha nairagch uuniig ch bas bodolltson gedeg margashgui hunii setgeliig hunduj chadahgui bol hungun biir tusheed yahav gedeg ug ih gunzgii utgatai um ba daa .
2013-01-26
unshigch:
mungunii nevtruuleg hurelsukh yu hiisen gej 100han hunii 1 bhav hench bodson shudarga uneneer bsan bol goy nevtruuleg
2013-01-26
bdggмамыу:
doli pizda shuu dee ene sahalt
2013-01-25
Зочин:
Монгол тулагтны 100 эрхэмийн нэгэнд нь Хүрэлсүхийг оруулсан байхыг үзээд л нэвтрүүлэг утгаа алджээ гэж ойлогсон шүү.Хүн нь 100 хүрэхгүй байгаа юм болуу ч гэж бодлоо.Арай тийм баймааргүй юм.
2013-01-25
М.Лхагвасүрэн гуйаг шүүмжлэх нь хаашаа юм бэ энэ хүн бол үнэхээр мундаг яруу найрагч, шүлгүүдийг нь уншихад их сайхан байдаг шүү. Хөтөлж буй нэьтрүүлэгт нь алдаа оноотой зүйл харагдаж л байдаг гэхдээ хүн бүрт таалагдах зүйл гэж ер нь байдаг билүү. Нэг хэсэг тэр Аужин гэж хүүхэнд их дургүй хүрвээ тэгээд сүүдээ больсон яагаад гэвэл заавал надад таалагдах албагүй ш дээ гэж бодсоэ дургүй хүрэхээ больчихож байна лээ.
2013-01-25
poooaaah:
muuhai yum be!hamgiin gol ni zowlongiin nulims bish shuu dee
2013-01-25
Ene erhem hvniig shvvmjlene gedeg bolburhniihaa oodoos ylgadasaa tctatcahtai adil iim l uhaantnuud mongol gedeg ih ailiig zzun zuunii turshid ortoolon avch yvaa ymdaa. Tandaa mongolchuud hairtai ta mini urt nasalj eveel buynaa bidendee hairlaagai.bidniig monh hoh tenger harj hvsel bielj ta urt nasalnaa
2013-01-25
Нямдорж:
Хөтлөгч эь уйлаад байвал "Одоогийн ток шоу", оролцогч нь уйлаад байвал "Монгол туургатны 100 эрхэм", ерөөсөө хэн нэгэн уйлахгүй байвал "Нандиагийн ток шоу". Мөнгө, нулимсанд живсэн Лхагвасүрэн, Ануужин.
2013-01-25
poooaaah:
muuhai yum be!hamgiin gol ni zowlongiin nulims bish shuu dee