
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Йеменд Аль-Кайда бүлэглэлийн тэргүүн Аль-Шейхри нэлээд хүндхэн шарх авсан тухай мэдээлж байсан. Энэ хугацаанд Аль-Шейхри комд байсан бөгөөд тэрбээр тун ойрын хугацаанд нас барсан хэмээн Йемэний эрх баригчид мэдээлж байна. Энэ мэдээллийг үнэн хэмээн Йемен дэх АНУ-ын элчин сайдын яамнаас ч мэдээлсэн. Харин Аль-Шейхри ухаангүй байхдаа Арабын хойг орчимд эмчилгээ хийлгэж байсан юм.
Гэсэн хэдий ч бүлэглэлийнхэн толгойлогчоо нас барсан гэдгийг баталгаажуулж хүлээн зөвшөөрөхгүй байсаар байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн эсэх нь батлагдвал Аль-Кайдагийн хоёр дахь удирдагч ийнхүү амь насаа алдсан хэрэг болно.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ