Ц.Болд нарыг шүүх хурал хойшиллоо

img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Болд, Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодох асан н.Баяраа нарыг шүүх хурал хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр  энэ сарын 30-ны өдрийг хүртэл хойшиллоо.

Тэднийг Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд өнөөдөр 11.00 цагаас шүүхээр товлосон байсан юм. Ц.Болд нарыг Эрүүгийн хуулийн 243.2-т зааснаар буюу төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан, 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 263.2-т зааснаар буюу төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр 5-8 жилийн хорих ял төлөвлөсөн юм.

Хойшилсон шүүх хуралд даргалагч шүүгчээр Н.Отгонцэцэг,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Б.Энхтулга, М.Хувцагаан, Б.Хишигбаатар нар оролцохоор төлөвлөжээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Тодруулбал, Ц.Болд нар нь  цас хайлуулах бодист төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bold ch tegeh ni bolsoon. jinhene luivarchin shuu dee.
2013-01-26
Bold:
sain sain. but avah heregtei.
2013-01-26