Хаягжуулалтын тухай хуулийн төслийг дэмжлээ

img

Чуулганы нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцсэн асуудал нь Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэрлэлээ.

 Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан  нар танилцуулсан юм.

Үүний дараа  УИХ-ын гишүүн С.Одонтуяа хууль санаачлагчид хандан “Байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрын хаягжилтыг өөр ямар хуулиар зохицуулах юм бэ. Энэ хуулиараа нэг мөр шийдэх боломж бий юу” гэсэн асуулт тавьсан. Үүнд  ажлын хэсгийн гишүүн хариулахдпаа “Хаягжуулна. Тусгай стандарт бий” гэв. Хаягжуулалтыг  Орон нутгийн засаг захиргааны мэргэжлийн байгууллага олгоно гэж тодотголоо.

  Харин Л.Энхамгалан гишүүн “С.Баяр сайдын үед таван төгөлдөршил дотор хаягжуулалтын тухай асуудал орсон. Үүнийг үргэжлүүлж байна уу. Нөгөөтэйгүүр  энэ хуулийн төсөл зөвхөн  Улаанбаатарын  хаягжуулалтын асуудал хөндөгдөж байна уу” гэл ээ.

Эл асуултад  УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хариулахдаа  монголчууд хаяггүй,  бүртгэлгүй хол явахгүй гэдгийг ойлгосон. Хуультай болж байна. Ингэснээр нэгдсэн зохион байгуулалтад орж байгааг тайлбарласан. Зөвхөн Улаанбаатарт зориулсан хууль биш. Орон даяар хаягжуулалтыг хийнэ. Түүн дотроо  малчдын өвөлжөө хаваржааг хүртэл  давхардуулахгүй хаягжуулна. Нэгдсэн нэг стандартыг  мөрдөх гэнэ.

УИХ-ын гишүүн Б.Бакей гишүүн “Улсын бүртгэлийн газартай хаягжуулалт хэр уяалдах вэ. Иргэний цахим үнэмлэх дээр хаяг бичигддаг. Гэтэл хаягжуулалт өөрчлөгдөхөөр иргэний цахим үнэмлэх дээр бичигдэх үү” гэсэн асуултыг тавьсан.Түүнчлэн гудамж талбайг хаягжуулахад 3 жилд 3 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

 Заавал улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлага  байгаа эсэхийг асуусан. Үүнд Ч.Сайханбилэг гишүүн “Нэгдүгээрт  хаягжуулалт бүртгэлтэй уялдана. Газрын харилцаа геодизи гэх мэтчлэн хаягтай холбоотой 4-5 байгууллага бий. Өөр өөрийнхөөрөө бүртгээд явчихсан. Тэгвэл энэ хууль гарснаар  нэгдсэн нэг хаягтай болно. Төсвийн хувьд бүх гудамж талбай хаягжуулахад 3 тэрбумаар тогтохгүй. Бусад эх үүсвэрээр хөрөнгө босгоно” гэсэн юм.

  Иргэний бүртгэлийн хувьд цахин үнэмлэхний чипид гудамжны хаягийг сануулах юм байна. Ингээд Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр санал хурааж  64.2 хувийн саналаар дэмжиж уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр   байнгын хороонд шилжүүллээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зулаа:
та бүхэн үгийнхээ алдааг сайн харах хэрэгтэй байхаа гэж бодлоо....
2013-01-25
замбараагүй хаягаа соль зөвхөн монголоороо бичилдээ мэдэхгүй хэл бичигээр бичих нь хөдөөний бидэнд хэцүү юм бид чинь монгол орондоо байгаа шүү дээ
2013-01-25